
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь нийслэл хотын ажил” сэдэвт зөвлөгөөнийг 04 сарын 06-ны өдөр зохион байгуулав. Зөвлөгөөнөөр “School police” хөтөлбөр, “Хөршийн хяналт” хөтөлбөр, “Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх дэд хөтөлбөр”, төлөвлөгөөг идэвхжүүлэх, гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлах, бууруулахад хамтран ажиллах талаар “Зөвлөмж”-ийг гарган ажиллалаа.
Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл холбогдох байгууллагуудад дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:
Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл холбогдох байгууллагуудад дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:
- Нийслэлд ил задгай авто машин угааж, орчин тойрныг бохирдуулж байгаа иргэдийн судалгааг гаргаж, журамлах ажлыг зохион байгуулж, нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Авто замын газар, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлд
- Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт иргэд зөвшөөрөлгүйгээр алт олборлох үйл ажиллагааг хориглох, зогсоох ажлуудыг зохион байгуулж, цаашид авах арга хэмжээний тухай саналаа нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулахыг Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Байгаль орчин, ногоон хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын газарт
- Улаанбаатар хотын зам дагуу замын гэрэлтүүлгийн асалтыг нэмэгдүүлэхийг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлд, өөрсдийн нутаг дэвсгэртэх гудамж, талбайн гэрэлтүүлгийн асалт, тохижилтын ажлуудаа хийхийг дүүргүүдэд
- АСЕМ-ын чуулга уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд хөрөнгө оруулалтаар хийж байгаа ажлуудад хяналт тавих, гүйцэтгэлийн чанарт анхаарч ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд тус тус даалгалаа.
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь нийслэл хотын ажил” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулав | ||
Үзсэн: 386 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.