
Иргэдийн зуслангийн зориулалтаар эзэмшиж байгаа Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг дэх 26 байршилд /аманд/ зуслангийн газрыг өмчлүүлэх цахим бүртгэл өнөөдөр албан ёсоор эхэллээ. Энэ удаагийн өмчлөлөөр нийт 18 216 нэгж талбарыг өмчлүүлэх юм. Иргэдийн зуслангийн зориулалтаар эзэмшиж буй газраа өмчлөх хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авч, анхан шатны хариуг өгнө.
Хүсэлт гаргах иргэн нь www.land.ulaanbaatar.mn сайтаар дамжуулан зуслангийн газраа өмчлөх өргөдөлөө гаргах бөгөөд системд иргэд өөрийн мэдээлэл болон эзэмшил газрын талаарх мэдээллийг оруулан бүртгүүлж, өмчлөгдөх боломжтой, өмчлөгдөх боломжгүй, тодорхой зөрчил арилсны үндсэн дээр өмчлөгдөх зэрэг хариуг холбогдох тайлбарын хамт хүлээн авна.
Тухайн шаардлага бүрэн хангасан тохиолдолд холбогдох материалыг Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Өмч, газрын харилцааны албадад хүргүүлснээр газар өмчлөлийн асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой юм.
Зуслангийн эзэмшлийн газрыг өмчлүүлэх бүртгэл эхэллээ | ||
Үзсэн: 373 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.