Шууд Chart

Ч.Сайханбилэг: Үндэсний үйлдвэрүүд чанартай бүтээгдэхүүн хийж чадаж байна

2016-04-20 15:46:13

Металлург, машин байгууламжийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд “ТОГТВОРТОЙ ЗАХИАЛГА, ТОГТВОРТОЙ ҮЙЛДВЭРЛЭЛ, ТОГТВОРТОЙ АЖЛЫН БАЙР” сэдэвт үзэсгэлэнг “Экологбус” ХХК-ийн байранд зохион байгуулж байна. Лхагва гараг бүрт болдог “Шийдлийн цаг” уулзалтаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тус үзэсгэлэнд оролцож, аж үйлдвэрлэлийн салбарт үйлдвэрлэл эрхэлж байгаа компанийнхантай уулзан санал хүсэлтийг нь сонсч, тэдний бүтээгдэхүүнтэй танилцлаа.

Аж үйлдвэрийн салбарт төрөөс баримтлах бодлого гарч, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль батлагдсаны болон үйлдвэрүүдийг хөрөнгө санхүүгээр дэмжсэний үр дүн энэ үзэсгэлэнгээс харагдаж байна.

Чингис бондын хөрөнгийн 28 хувийг зам барилга, 72 хувийг үйлдвэрлэлийг дэмжихэд зориулсан. Тухайлбал, бондын хөрөнгөөс 1200 үйлдвэр санхүүжилт авсан гэдгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.

бүтээгдэхүүний гаалийн татварт зохицуулалт хийж байгаа. Засгийн газрын хуралдаанаар саяхан шийдвэр гарч 44 төрлийн бүтээдэхүүний гаалийн татварын хэмжээг өөрчилсөн. Энэ бодлого цаашид үргэлжилнэ гэдгийг Ерөнхий сайд үйлдвэрлэгчидтэй уулзахдаа тэмдэглэлээ.

Бүтээгдэхүүн гаргах түүхий эдийн асуудлыг шийдэж өгөх, бэлэн болсон бүтээгдэхүүний борлуулалт, марктингийн асуудалд анхаарч өгөхийг үйлдвэрлэгчид Ерөнхий сайдаас хүсч байлаа.  

 “Монголчууд үйлдвэрлэж чадаж байна. Илчит тэрэгний 20 зүтгүүр бэлэн байна. 20 автобус үйлдвэрлээд зах зээлд нийлүүлсэн байна. Эксковатор хийж эхэлж байна. Жижиг тоног төхөөрөмж, эд анги биш эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадвартай болжээ. Засгийн газар аж үйлдвэрийг дэмжсэн бодлогынхоо дараагийн алхмыг хийх шаардлагатай болжээ. Үйлдвэр аж ахуйн нэгжүүдийн борлуулалт, марктинг, худалдан авалт, хил гааль, татварын бодлогод анхаарах цаг иржээ. Үндэсний үйлдвэрүүд чанартай бүтээгдэхүүн хийж чадаж байгаа ийм тохиолдолд төр бодлогоор дэмжинэ гэдгийг Ерөнхий сайд онцолж байлаа.

Төсвийн хөрөнгө оруулалтаар авах бараа бүтээгдэхүүнээ дотоодын үйлдвэрээс авах зарчим баримтлах нь зүйтэй. Тухайлбал, эх орны үйлдвэрийн экобусыг нийтийн тээвэрт явуулж эхэлсэнд нийслэлчүүд сэтгэл хангалуун байдаг. Дулаахан, тохитой гэж үнэлдэг. Тухайлбал, нийслэл 2500 автобус авах ёстой. Үүний тулд жил бүр тендер шалгаруулалт явуулна гэдэг хүндрэлтэй. 2500 автобусны захиалгаа үндэсний үйлдвэрт нэг дор өгчихвөл тус үйлдвэрт хөрөнгө оруулалтын том дэмжлэг болно. Бид ийм бодлого барьж ажиллаж байгаа гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл хэллээ.

Монголд суурь аж үйлдвэр, ган хайлан үйлдвэр байгуулах нь тулгамдсан асуудал болжээ гэдгийг энэ үзэсгэлэн харуулж байна. Өөрөөр хэлбэл, дагалдах үйлдвэрүүдэд ийм хүлээлт үүсчээ. Төмөр металь хийцийн үндсэн түүхий эдийг үйлдвэрлэчихвэл манай улсад металлургийн үйлдвэрийн хувьсгал болно. Ган хайлах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлийг хийх компанийг шалгаруулах ажил явагдаж байгаа. Дарханы ган хайлах төмөрлөгийн үйлдвэрийн үндсэн суурийг энэ оны зургадугаар сард тавина. Тус үйлдвэрийн түүхий эдийг татах ажил үндсэндээ дууссан гэж Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат хэлж байна.


Ч.Сайханбилэг: Үндэсний үйлдвэрүүд чанартай бүтээгдэхүүн хийж чадаж байна   
Үзсэн: 398 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй