
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, төрийн хүндэтгэлийн концертын найруулга, хөтөлбөрийг шалгаруулах ажлыг зохион байгуулах тухай тогтоол гаргалаа.
Тус тогтоолоор үндэсний их баяр наадмын соёл урлагийн арга хэмжээг зохион байгуулах төслийг нээлттэй сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн болон төсөл сонгон шалгаруулах ажлын удирдамжийг тус тус баталлаа.
Энэхүү сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй уран бүтээлчид 2016 оны тавдугаар сарын 5-ны өдрийн 10:00-17:00 цаг хүртэл Нийслэлийн Соёл урлагийн газарт төслөө битүүмжлэн ирүүлнэ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн сонгон шалгаруулалтад оролцогчдын ирүүлсэн төслийг ил тод, шударга өрсөлдөөний зарчимд тулгуурлан тавьсан үндсэн шалгуур үзүүлэлтүүдийн дагуу шалгаруулж Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд танилцуулж, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо сонгон шалгаруулалтыг батламжлах юм байна.
Баяр наадмын хөтөлбөрийг шалгаруулах ажлыг зохион байгуулах тухай тогтоол гаргалаа | ||
Үзсэн: 428 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.