Шууд Chart

Дэлхийн олон оронд улаанбурхан өвчин дахин дэгдэж байна

2016-04-20 15:52:05

"Монголын мэдээ" суваг улаанбурхан өвчний дэгдэлт, энэ өвчнөөс хэрхэн сэргийлэх, одоо ямар арга хэжмээ авч байгаа талаар цуврал мэдээллийг хүргэж байгаа. Энэ удаад дэлхийн бусад оронд  улаанбурхан өвчний тархалт ямар байгаа тухай болон энэ өвчний тархалтыг бүрэн зогсоох талаар ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа тухай мэдээллийг хүргэе.

Улаан бурхан өвчний тархалтыг бүрэн зогсоосон  орнуудад энэ өвчин дахин дэгдэж байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас улаанбурханы халдвар зогссонд тооцогдож байгаа улс орнуудад халдвар дахин дэгдэж байгааг онцолж байна. Тухайлбал, АНУ-д  12 жилийн дараа  улаанбурхан өвчний анхны тохиолдол бүртгэгдлээ.  Өнөөдрийн байдлаар нэг хүн нас барж, 100 гаруй хүн халдвар аваад байна.

Бүгд найрамдах Конго улсад Улаанбурхан өвчнөөр 428 хүн нас баржээ

Мөн энэ өвчин нэлээд өргөн цар хүрээтэй дэгдсэн бас нэг улс бол Бүгд найрамдах Конго улс. Энэ улсад 2015 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд 30-аад мянган хүн халдвар авч, 428 хүн нас барсан байна. НҮБ өнгөрсөн оны наймдугаар сард Конго улсад улаанбурханы тархалттай тэмцэхэд зориулж 2.4 сая долларын тусламж үзүүлсэн ч дорвитой ахиц гарахгүй л байна.

ОХУ  бага насны хүүхдүүдээ улаанбурханы эсрэг вакцинд 96 хувь хамрууллаа

Харин манай хойд хөрш ОХУ-д сүүлийн таван жилийн хугацаанд 1500-гаад хүн өвчилжээ. Тиймээс бага насны хүүхдүүдээ улаанбурханы эсрэг вакцинд 96 хувь хамруулсан гэж  мэдээлж байна.  Тус улсын эмч мэргэжилтнүүд дэлхий даяар цагаачлалын асуудал хурц болсон энэ үед аливаа халдвартай тэмцэх асуудал улам хүндэрч байгааг ч дурдаж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мөн ядуу буурай орнуудад аялсан иргэд халдвар авч эх орондоо ирэх нь их байгааг ч сануулж байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхийн олон оронд улаанбурхан өвчин дахин дэгдэж байна  
Үзсэн: 2316 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2016-04-20 18:55
МОНГОЛ ДЭЛХИЙН УЛСУУДАД ХАЛДААСАН БАЙХ ШОО.

Бидэнтэй нэгдээрэй