Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2016.04.23/

2016-04-23 07:00:00

Өнөөдөр аргын тооллын 2016 оны дөрөвдүгээр сарын 23. Бямба гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Хаврын адаг хар луу сарын Билгийн тооллын 16. Санчир гараг. Хонгорцог одтой, 2 хар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр. Өдрийн барилдлага: Түлэх. Шүтэн барилдлага: Нэр өнгө. Өдрийн наран 5 цаг 54 минутад мандан, 19 цаг 52 минутад жаргана.

Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Аливаад маш хурдан шийдвэр гаргах нь их сонирхолтой байхаас гадна таны сониуч занг ихээр хүргэх болно. Бизнесийн яриа хэлэлцээ хийх үедээ өөрийн зөн билэгтээ итгэ. Интернетээр хэсэж байх үедээ хилийн чанадад таныг гайхшруулах ямар олон зүйл байдгийг мэдэх болно. Энэ бол аялал зугаалгаар явж, сурч, харийн соёлтой танилцах сайхан боломж юм. Мөн та санаа зовж байгаа бол өөрийнхөө айдсыг хэрхэн даван туулах талаар суралцах болно.


Үхэр (4/20-5/20)

Өнөөдөр ямар ч дарамтгүйгээр амрахад хамгийн тохиромжтой үе юм. Өөрийгөө тайвшруулж, орондоо хэвтэн өглөөжин утсаар ярихад ч гэмгүй. Сэтгүүл зүй таны бичих авьяасыг улам тодруулж өгөх бөгөөд санаанд орж ирсэн зүйлээ хурдан тэмдэглэж авч хэвш. Энэ бүх шинэ санаануудаа сайтар бодож тунгааж бай. Урлагийн мэдрэмж маш өндөр байна. Хэрвээ та өөрийн авьяаст сэтгэл хангалуун бус байгаа бол алдартай уран бүтээлчийн үзэсгэлэнд оч. Энэ нь танд шинэ санаа өгнө.


Хамтатгах (5/21-6/21)

Сарны нөлөөгөөр та ямар ч саад бэрхшээлийг даван туулах чадвартай байх бөгөөд зорилгодоо хүрч чадна. Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа амжилттай байх болно. Өнөөдөр хүмүүстэй хамтран ажиллах хүнд байх хэдий ч та өөрийн чадвараараа хүмүүсийг нэг баг болгож чадна. Найз нөхөд таны хувьд маш чухал байх бөгөөд өөрийгөө дэмждэг, таны хувьд үнэ цэнэтэй хүмүүсээ урьж, үдэшлэг уулзалт зохион байгуул. Ямар нэг нийгмийн сайн дурын ажилд оролцсоноор таны бусдыг таних чадвар улам дээшлэх болно.


 Мэлхий  (6/22-7/22)   

Та өөрийн болон хайртай хүнийхээ үнэн сэтгэлийг шалгах хэрэгтэй болно. Бүх зүйлийг хэвэнд нь оруулах цаг болжээ. Сэтгэл санааны тавгүй байдал, хүч унах, муу байдалд хүрч магадгүй. Эрэгтэйчүүд хайр сэтгэлийн холбоонд татагдаж магадгүй, энэ нь асуудал болон сэтгэлээр унахаас өөр зүйл авчрахгүй. Эмэгтэйчүүд ханьдаа хандах харилцаандаа анхаарал тавихыг одод зөвлөж байна. Амны хөндий эмзэг байна.


Арслан (7/23-8/22)   

Үр хүүхдүүдтэйгээ муудалцаж магадгүй. Үүнээс гадна осол гэмтэл авах эсвэл мэс засалд орох шаардлага гарч болзошгүй. Өөрийгөө болон дотнын хүмүүсээ санхүүгийн хууль эрх зүйн асуудлуудтай орооцолдуулахгүй байхыг хичээ, хөрөнгө хүч бүү хайрла. Түгшүүр агуулсан урьдчилсан шинж тэмдгүүдэд хөнгөмсөг бүү ханд.


Охин (8/23-9/22)   

Бодлогогүй шийдвэр, гоомой алхам нь таныг урьдчилан таашгүй үр дагаварт хүргэнэ. Өөртөө итгэлгүй байдалтайгаар үймээн бужигнааныг сөрөн зогсоход хэцүү байх болно. Үдээс хойш алдаа гаргахаас болгоомжил. Өөрийгөө зугаацуулахаас татгалзаж чадахгүй тул санхүүгийн байдал бэрхтэй болно. Ойр тойрондоо дайсагнах гомдол, тэргүүлэх тэмүүлэх нь танд эерэгээр нөлөөлөх болно. Хүснэгтэд татгалзсаны хэрэггүй.


Жинлүүр (9/23-10/22)   

Эмэгтэй энэ ордныхныг богино хугацаанд үргэлжлэх романтик учрал хүлээж байна. Үүнтэй холбоотойгоор хувийн амьдралд өөрчлөлт гарч болзошгүй. Эрэгтэй хүмүүс өөрийн амьдралын зарчмууд, нэр хүнд, үзэл бодлоо идэвхтэй хамгаалах шаардлага гарна. Эс тэгвээс үйл явдлын өрнөл танд ашиггүйгээр эргэнэ. Өнөөдрийн идэх хоол хүнсний чинь жагсаалтад далайн гаралтай бүтээгдэхүүн заавал байх ёстойг сануулж байна.


Хилэнц (10/23-11/21)   

Хайр дурлалд шийдэмгий, шаргуу ханддаг байдал нь энэ удаад тэдэнд хор болж мэднэ. Энэ ордныхны үзэл бодолд нь нийцэхгүй, дотоод сэтгэлтэй нь зөрчилдөх үйлд түлхэх болно. Хэт ядрах, мэдрэлийн гаралтай өвчин тусч магадгүй. Өөрийн амьдралд дүн шинжилгээ хийж, өөрийнхөө шаардлагад хэр нийцдэг болохоо шалга.
 


Нум (11/22-12/21)   

Материаллаг байдал бэхжиж түүнийг сайжруулах гялалзсан ирээдүй нээгдэнэ. Хэрэгтэй хэлхээ холбоог хялбархан тогтооно. Ажил хэргийн талаар үндэслэлтэй маргаж чадна. Гэр бүлийн харьцаа итгэлтэй найрсаг байна. Зохион байгуулах авьяасаа харуулж, чадварлаг алсыг хардаг болохоо мэдрүүл. Харин хэтэрхий цэцэн цэлмэг болох гэж байгаад байдлыг улам дордуулахаас зайлсхий.


Матар (12/22-1/19)   

Ажил хэргийн харилцаа холбоо тогтоох болон гэрлэхэд санхүүгийн ба материаллаг байдлууд саад болно. Хосуудын материаллаг байдлын талаарх санал, сонирхол зөрчилдөнө. Зугаа цэнгэлд зарцуулах мөнгөө багасга. Эс тэгвээс хайрт тань таны ирээдүйн талаарх сайн сайхан ярианд итгэхээ болино. Харьцаагаа хэрүүл маргаанаар бүү шийд.


Хумх (1/20-2/18)   

Биеийн эрч хүч буурна. Иймээс архаг өвчин ачаалал илүү ажил хийхээс болгоомжил. Биеэ сувилуул. Хүч энерги ав. Ойр дотнынхноосоо тусламж авна. Өөрийн ашиг сонирхлыг хамгаалан зогс. Гэр бүлийнхнийхээ зовлонг хуваалцаж тусламж дэмжих ч хэн нэгнээс хамааралтай байхыг тэвчихгүй. Суудлын ажилтай хүмүүс хүзүүний шохойжилт ихсэж магадгүй.


Загас (2/19-3/20)

Салан задгай, хайнга байдалтай өдөр. Хийхээр оролдсон бүх зүйл бүтэлгүйтнэ. Өдөр тутмын ажил уур уцаар хүргэж, дарамт болно. Юу ч хийхгүй байх нь өлзийтэй. Харилцан ярилцагчийнхаа санал бодлыг анхаарах хүсэлгүй байх ба бүх зүйлийг өөрийнхөөрөө хийх эрмэлзэл нь хамтрагчтайгаа харилцах байдал, тэнцвэрийг алдагдуулна. Өнөөдөр яарах, хэт хөдөлгөөнтэй байх хориотой. Зүүдний ихэнх нь биелнэ. Үсэг, ном зүүдэлбэл нөхөрсөг зөвлөгөө эсвэл шаардлагатай тусламж хэрэгтэйн дохио.

 

 


Өнөөдрийн зурхай /2016.04.23/  
Үзсэн: 710 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй