
Өнөөдөр аргын тооллын 2016 оны дөрөвдүгээр сарын 24. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Хаврын адаг хар луу сарын Билгийн тооллын 17. Адъяа гараг. Онгоц одтой, 1 цагаан мэнгэтэй улаан хулгана өдөр. Өдрийн барилдлага: Түлэх. Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй. Өдрийн наран 5 цаг 52 минутад мандан, 19 цаг 54 минутад жаргана.
Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Мөнгөний асуудал таныг зовоож, илүү их ажиллахад хүргэх хэдий ч үүний хажуугаар өөрийгөө амраах хэрэгтэйг сана. Өнөөдөр таны харилцаанд асуудал үүсэхээс гадна маш их ажилтай завгүй өдөр байх бололтой. Гэхдээ заримдаа айдастайгаа шууд нүүр тулах нь хамгийн зөв арга байдаг. Бизнесийн асуудлаа хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэ. Хэрвээ ингэж чадвал энэ нь танд урт хугацааны турш ашиг өгөх болно. Таны асуудлууд, айдас хүйдэс бол ердөө л өчүүхэн зүйлс бөгөөд үүний хажуугаар маш их аз, амжилт таныг хүлээж байна.
Үхэр (4/20-5/20)
Гэр орны энгийн асуудлууд танд маш их бүтээлч санааг өгөх болно. Таны гэр орон бол таныг хамгаалагч цайз юм. Хэн нэгэн таны аюулгүй байдалд нөлөөлөхийг бүү зөвшөөр. Өөрийн гэртээ эзэн нь байж, үгүй гэж хэлж сур. Ингэснээр сэтгэл хангалуун байх болно. Нас дээр гарсан эцэг эх тань танд өв хөрөнгө өвлүүлэх бололтой. Тэдэнтэй өөрийн юу мэдэрч байгаа талаар ярилц. Гэхдээ хэт нурших хэрэггүй. Хэрвээ тэдэнд чиний туслалцаа хэрэг болсон бол тэд танд маш их анхаарал халамж тавих болно.
Хамтатгах (5/21-6/21)
Гадагшаа гарч, найзуудтайгаа цагийг өнгөрөөж хүүхэд насандаа эргэн очихыг зөвлөж байна. Та спортоор хичээллэх, үдэшлэгт очих дуртай эсвэл гүн ухаан сонирхдог байсан ч хамаагүй найзуудтайгаа хамт цагийг маш хөгжилтэй өнгөрөөх болно. Та хүүхдүүдээ зугаацуулж, тэдэнд заавар зөвлөгөө өгөх хэрэгтэй бөгөөд тэдний баяр хөөрийг унтраах хэрэггүй. Хэрвээ танд зугаалах, цанаар гулгах, усанд сэлэх гэх мэт сонирхолтой санал ирвэл мөнгөнөөс болж татгалзах хэрэггүй. Баяр хөөр, туршлага гэдэг өөрөө түүнээс ч илүү үнэтэй гэдгийг сана.
Мэлхий (6/22-7/22)
Үйл явдлыг бүү яаруул, уурлаж бухимдсан сэтгэлээсээ болж чухал шийдвэр бүү гарга. Амьдралын эрч хүч, сексийн эрч хүч, өөдрөг үзэл санаа нэмэгдэж ирнэ. Эмэгтэйчүүд ойрын хүнээсээ гэнэтийн бэлэг сайн мэдээг хүртэнэ. Эрэгтэйчүүд нь дахиад хайр сэтгэлийн торонд орооцолдож магад, гэвч сонгосон хүнтэйгээ цагийг таатай өнгөрөөхийн оронд тэдний үүрэг даалгаврыг биелүүлэхэд хүрнэ.
Арслан (7/23-8/22)
Хувийн амьдрал хэвийн бус, үе үе сэтгэл гутралд орно. Сэжигч хардамтгай болно. Хэрвээ та бүдүүлэг байдалтай байвал таныг сонгосон хүн үүнийг хэзээ ч уучлахгүй. Хамтран ажиллагсад тань танд атаа жөтөөтэй мэт санагдах ч энэ нь та тэдний хэт их ачааллаас үүдсэн уур бухимдлыг буруугаар олгож байж ч болох юм.
Охин (8/23-9/22)
Бусдын зөвлөгөөг бүү дага. Энэ нь хор болно. Дараа нь харамсахгүйн тулд ойр дотны хүмүүсийнхээ тэвчээрийг бүү шалга. Нүдний өвчин хүндэрч болзошгүй байна. Зорьсондоо хүрэхэд дарамт шахалт, зөрүүд зан саад болно. Туйлын таагүй өдөр. Амьдралын эрч хүч буурах хандлагатай. Халдварт өвчнөөр өвдөх, гэмтэх магадлалтай. Санхүүгийн байдал нэлээд муудна.
Жинлүүр (9/23-10/22)
Таатай өдөр. Амьдралын эрч хүч, дур булаам байдал, зөн билэг нэмэгдэнэ. Уран бүтээл хийх эсвэл сонирхдог зүйлдээ автах нь өөрийгөө шинээр нээхэд хүргэнэ эсвэл орлогын нэмэлт эх үүсвэртэй болгоно. Айлд зочлох, гэртээ найз нөхдөө урихад өлзийтэй сайн. Ганц бие энэ ордныхон хувийн амьдралдаа нэр хүнд, амжилт олно. Харин анхаарал хандуулах зүйлтэйгээ харьцахдаа арга барилаа өөрчлөх болно.
Хилэнц (10/23-11/21)
Өнөөдөр ямарваа нэгэн ажилд маш их чармайлт шаардагдах боловч үзүүлэлт таны найдлагад хүрэхгүй. Ажлын хамтрагч нартай хийх хамтын ажиллагаа нь нэг их амжилттай биш, удирдлагад хандах нь бүтэлгүй байх болно. Таны заль мэх, худал амлалт зэргээс болж хайртай хүмүүс хоорондоо муудалцан маргаж болзошгүй. Зальт хүмүүсийг илчлэх гэсний хэрэггүй.
Нум (11/22-12/21)
Уран бүтээлчид нэр алдар олж тэдний бүтээл урт хугацааны турш алдарших магадлалтай. Олон нийтийн ажилтнуудыг мөн багагүй алдар нэр хүлээж байна. Гэрлэлтээ батлуулбал азтай байна гэдэгтээ бүү эргэлз. Зарим чухал шийдвэрийг удаан бодож гаргах гэснээсээ болж амаа барих үе байдаг. Амьдралын чухал асуудлыг дотны хүндээ ярьж зөвлөгөө авах нь зохистой.
Матар (12/22-1/19)
Өнөөдөр зөн билэг таныг хуурна. Ирээдүйг сайн сайхнаар төсөөлж хувийн харилцаанд үүсч буй бэрхшээлүүдийг мэдэхгүй өнгөрөөнө. Сэтгэл санаа тогтворгүй болж баярлах гуниглах хосолно. Хуримтлагдсан ажил хэргээ дуусгахыг хичээ. Хэрэггүй эд зүйлс болон санаа бодлоосоо ангижир. Цагийг ганцаар бүү өнгөрүүл. Хуучин анд нөхдүүд сайн танилуудтайгаа уулз. Хэрвээ тэднийгээ гомдоосон бол уучлал гуйж, гэмээ цайруулахад тохиромжтой үе.
Хумх (1/20-2/18)
Эмэгтэйчүүдийн романтик холбоонд саад учирч магадгүй. Ойр дотнын хүмүүс алдаа гаргаж магадгүй. Хайрттайгаа таны цаашдын харилцаа шийдэгдэх чухал яриа өрнүүлнэ. Мартагдсан шахуу холын хамаатнаасаа мэдээ хүлээн авна. Эргэн тойрныхны хоорондох харилцаанд итгэл, тэнцвэрт байдал зонхилно. Өнөөдөр гэр бүлийн жижиг баяр хийхэд тааламжтай. Мөн таны баярт үйл явдлын дурсамж үл мартагдах магадлалтай.
Загас (2/19-3/20)
Ядарч, бие муудаж, уур уцаартай болох магадлалтай. Үүнээс гадна мөнгө дутагдаж байгаа тухай мөн ээлжит засвар хийх, тавилгаа яаралтай солих тухай гомдлууд сонсоно. Юу ч бүү хий. Магадгүй янз бүрийн ажил ба асуудлууд таныг хүрээлж, танаас хүч хөдөлмөр, идэвх зүтгэл гаргахыг шаардана. Амрахын оронд түвэгтэй үүргүүдийг биелүүлэх хэрэгтэй болно. Энэхүү ажил нь нэг ч минут зүгээр суулгахгүй. Гэвч орой нь найз нөхөд эсвэл гэр бүлийн хүрээнд цагийг сайхан өнгөрөөх боломж гарна.
Өнөөдрийн зурхай /2016.04.24/ | ||
Үзсэн: 504 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.