Шууд Chart

Увс аймагт “Гудамж” төсөл амжилттай хэрэгжиж байна

2016-04-22 08:44:43

Улаанбаатар хотоос гадна хоёр аймагт “Гудамж” төсөл амжилттай хэрэгжиж буйн нэг нь Увс аймаг юм. Тус төслийн хүрээнд тус аймагт 10.5 км авто зам, явган хүний 14.5 км зам, 2.1 км дугуйн зам баригдаж, гэрэлтүүлэг тавьж, газар доорх инженерийн байгууламжийг засварласан бөгөөд зарим бүтээн байгуулалтын ажилтай нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танилцлаа.

Тэсийн гол дээр 127 метр урт төмөр бетонон гүүрийг 2.9 тэрбум төгрөгийн өртөгтэй хийж гүйцэтгэсэн. Ингэснээр малчид өвөлжөө, хаваржаандаа саадгүй нүүх боломж бүрджээ.

Мөн тус аймагт хэрэгжсэн 1000 айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд 646 айлын шинэ орон сууц барьжээ. 1990-2012 онд 98 айлын орон сууц барьж байсан бол сүүлийн гурван жилд 646 айлын орон сууц барьж ашиглалтад орууллаа гэж тус аймгийн удирдлага танилцууллаа.

Хур хогийн цэг байсан газрыг цэвэрлэн иргэдэд хувийн хаусны зориулалтаар 400 айлын жишиг хороолол барих ажил хийгдэж байна. Ингэхдээ нэг стандартаар хашаа барьж, цэвэр усны худгийг шийдэж өгчээ.

Тус аймгийн хуучин нисэх буудлыг авто вокзал болгон тохижуулах ажлыг ойрын гурван сард хийж гүйцэтгэх боломжтой гэдгийг Зам, тээврийн сайд М.Зоригт  иргэдийн асуултад хариулахдаа хэллээ.

"Аэро Монголиа", "Хүннү эйр" зэрэг авиа компани агаарын шууд нислэгийг долоо хоногийн зургаан өдөрт хийх болсноор жуулчдын цагийн зохицуулалт, аяллын хугацааг төлөвлөхөд таатай орчин бүрдэж байгааг жуулчлалын компаниуд хэлж байсан юм. Улаанбаатараас Ховдын чиглэлд том оврын онгоц нислэг үйлдэж эхэлсэнд тэд талархлаа илэрхийллээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Увс аймагт ажиллах  үеэрээ тус аймгийн иргэдтэй уулзалт хийж, тэдний сонирхсон асуултад хариуллаа.

Ерөнхий сайд өнөөдөр Баян-Өлгий аймагт ажиллана.


Увс аймагт “Гудамж” төсөл амжилттай хэрэгжиж байна  
Үзсэн: 500 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй