Шууд Chart

Авьяаслаг гэр бүлийг шалгаруулна

2016-04-22 09:32:29

НИТХ-ын Тэргүүлэгчдийн  2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөрийг баталсан бөгөөд нийслэлийн сар бүрийн 4 дэх долоо хоногийн ням гарагийг гэр бүлийн өдөр болгон тэмдэглэх тогтоол гаргасан.

Дээрх хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газраас хүүхэд, гэр бүлд чиглэсэн олон ажлыг хийж байгаагийн нэг нь “Аз жаргалтай гэр бүл” сэдэвт залуучууд, эцэг эхчүүдэд гэр бүлийн үнэ цэнэ, хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга, өрхийн эдийн засгаа зөв хөтлөх, тулгамдсан асуудлаа зөв арга замаар шийдвэрлэхэд бодит зөвлөгөө туслалцааг үзүүлэх цуврал лекц юм.

Мөн гэр бүлийн гишүүдийн хөгжлийг дэмжиж авьяаслаг гэр бүлийг тодруулан шалгаруулж  гэр бүлийн үнэ цэнэ, үлгэр  дуурайлалыг  бусад иргэдэд, гэр бүлүүд сурталчилан таниулах, иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилготой нийслэлийн “АВЬЯАСЛАГ ГЭР БҮЛ” шалгаруулах уралдааныг 2 үе шаттай зохион байгуулж байна. Уралдааны 1-р шат нь дөрөвдүгээр сарын 10-22 хооронд дүүргүүдэд зохион байгуулагдсан бөгөөд 2 шатны уралдаан 2016 оны дөрөвдүгээр сарын 24-ны 11 цагаас Хүннү Молл-д болох юм байна. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг family.mn хуудас болон Хүүхэд-Гэр бүл пэйж хуудсаар авах боломжтой.


Авьяаслаг гэр бүлийг шалгаруулна  
Үзсэн: 311 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй