Шууд Chart

Зочид буудлын үйлчилгээний цуврал сургалт эхэллээ

2016-04-22 11:18:09

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын зөвлөх мэргэжилтний сургалтыг жил бүр зохион байгуулдаг болсон. 2015 онд аялал жуулчлалын салбарын дээд шагнал “Үлисс”-ийн шагналт судлаач, Хонгконгийн Политехникийн их сургуулийн Зочид буудал, аялал жуулчлалын тэнхимийн эрхлэгч, профессор Кайе Чон Улаанбаатар хотод хүрэлцэн ирж “Нийтийн үйлчилгээний чанар ба соёл” сургалтыг зохион байгуулсан.

Харин энэ жил ХБНГУ-ын Ахмад экспертүүдийн байгууллагын зөвлөх мэргэжилтэн, зочид буудлын салбарын 50 жилийн туршлагатай эксперт Хайди Диксон ирж, зочид буудлын үйлчилгээний мэргэшүүлэх цуврал сургалтыг энэ сарын 21-ний өдрөөс удирдан явуулж эхэллээ. “Шангри-Ла Улаанбаатар” зочид буудлын их танхимд болсон эхний сургалтад зочид буудлын удирдлага, менежер, үйлчилгээний ахлах ажилтнууд хамрагдсан бол үргэлжлэн явагдах цуврал сургалтууд дүүрэг, дүүргээр явагдах юм байна.

Энэхүү сургалттай зэрэгцэн аялал жуулчлал, зочид буудлын үйлчилгээний ажилтнуудад зориулсан эмнэлэгийн анхны тусламж үзүүлэх сургалт, эргүүлийн цагдаа нарт зориулсан англи хэлний ярианы сургалтууд явагдаж байна. Эдгээр сургалт зургаадугаар сарыг хүртэл үргэлжилнэ. Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд зохиогдож буй бүхий л сургалтууд үнэ төлбөргүй явагддаг ба сургалтад хамрагдахыг хүссэн иргэд нийслэлийн Аялал жуулчлалын газрын 70148687 дугаарын утсаар урьдчилан бүртгүүлнэ.


Зочид буудлын үйлчилгээний цуврал сургалт эхэллээ  
Үзсэн: 299 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй