
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ тус аймгийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан юм. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Нэгдсэн эмнэлгийн дэргэд орчин үеийн Эмчилгээ, оношилгооны төв 2014 онд байгуулагдсан. Ингэснээр ард иргэд оношоо тодруулахын тулд Улаанбаатар хот болон Ховд аймаг явах шаардлага багасаж, цаг хугацаа, мөнгө хэмнэх боломж бүрдсэн гэдгийг аймгийн удирдлага Ерөнхий сайдад танилцуулсан. Хот руу оношилгоонд явдаг урсгал 60 хувь багассан, гуравдугаар шатлалын эмнэлэгт оношлуулах биш эмчлүүлэхээр л хандаж байгаа гэдгийг эмч ажилтнууд онцолж байлаа.
Оношилгооны төв 15 төрлийн тоног төхөөрөмжтэй бөгөөд эдгээрийг ашиглах эмч, ажилтнуудын мэдлэг, ур чадварыг сайжруулах зорилгоор дотоод болон гадаад улс оронд мэргэжлийн сургалтад хамрагджээ. Тус аймагт төрөлт улсын дунджаас өндөр. Сүүлийн жилүүдэд төрөх тасгийн ачаалал ихэсч байгаагаас тус тасгийг одоогийн хүчин чадлаар ажиллуулахад хүндрэлтэй болжээ. 2012 онд тус тасагт 1864 эх төрсөн бол өнгөрсөн онд 2108 эх амаржжээ. Иймд 32 ортой төрөх тасгаа 50 ортой болгож нэмэгдүүлсэн байна. Гэсэн ч хуучин орон тоо, төсвөөрөө ажиллаж байгаа нь эмч ажилтан, сувилагчдын ажлын ачаалал их, цалин хөлсний асуудал хүнд байгааг эмнэлгийн удирдлага хэлээд төрөх тасгаа Амаржих газар болгож өргөтгөх, 50 ортой эмнэлгийн төсвийг тодотголоор шийдүүлж өгөхийг Ерөнхий сайдаас хүслээ.
Баян-Өлгий аймаг төрөх тасгаа Амаржих газар болгож өргөжүүлэх хүсэлтэй байна | ||
Үзсэн: 742 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.