Шууд Chart

Ч.Сайханбилэг: Бүх ховдчуудын энгэрт төрийн дээд шагнал Сүхбаатарын одон гялалзлаа

2016-04-23 12:26:17

Энэ сарын 21-22-нд Увс, Баян-Өлгий аймагт ажилласан Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Ховд аймагт ажиллаж байна. Тэрбээр тус аймагт ажилласан эхний өдрөө Ховд аймагт төрийн дээд шагнал Сүхбаатарын одон гардуулах арга хэмжээнд оролцлоо. Ховд аймгийг Сүхбаатарын одонгоор шагнах Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигийг дуудаж, одон гардуулсан энэхүү хүндэтгэлийн арга хэмжээ Ховд хотын төв талбайд болж, ховдчууд шагналаа ёслол төгөлдөр гардаж авлаа. 

Ховд аймгийн ололт амжилт, хөдөө аж ахуйн салбарт гаргасан хөдөлмөр зүтгэлийг үнэлж, 1973 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаснаас хойш 43 жилийн дараа дахин амжилт бүтээлээ төр засгаараа үнэлүүлж төрийн дээд шагнал хүртлээ гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тус аймгийн иргэдтэй уулзах үеэрээ хэлээд бүх ховдчуудын энгэрт төрийн дээд Сүхбаатарын одон гялалзлаа гэсэн үг, та бүхэнд байр хүргэж улам их амжилт хүсье гэлээ.

Алс хязгаар нутагт, ялангуяа баруун аймгуудад амьдран суугаа иргэддээ чиглэсэн үе шаттай бодлогуудыг Засгийн газраас хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, хязгаар нутагт шатахууны үнийг төвийн бүсийнхтэй ойролцоо түвшинд хүргэх ажлыг зохион байгуулснаар баруун аймгуудад шатахууны үнийг буулган Улаанбаатар хотынхтой ойролцоо үнэтэй болгосон. Мөн өчигдрөөс Ховд аймагт том оврын онгоц нисдэг боллоо. Ховд хотын нисэх буудал энэ үйл явдлыг дагаад том буудлын зэрэглэлд шилжих учиртай, энэ ажлыг олон улсын байгууллагын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр зохион байгуулж, ажил хэрэг болгохын төлөө Засгийн газар шийдвэр гаргаж ажиллана гэдгийг Ерөнхий сайд хэллээ.


Ч.Сайханбилэг: Бүх ховдчуудын энгэрт төрийн дээд шагнал Сүхбаатарын одон гялалзлаа  
Үзсэн: 2934 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй