Шууд Chart

Истанбул хотын захирагч Кадир Топбашийн албан ёсны айлчлал эхэллээ

2016-04-25 09:37:44

Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотын Захирагч ноён Кадир Топбаш Улаанбаатар хотод албан ёсны айлчлал хийхээр өчигдөр орой тусгай үүргийн онгоцоор Улаанбаатар хотод буулаа.

Тэрээр айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, НИТХ-ын дарга Д.Баттулга нарт  бараалхаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлтэй Улаанбаатар болон Истанбул хотуудын хооронд хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурах юм.

Истанбул хотын даргын айлчлалын бүрэлдэхүүнд хотын Захирагчийн зөвлөхүүд, Истанбул хотын консул, Захирагчийн ажлын албаны дарга болон тус хотын төрийн өмчит компаниудын төлөөлөл багтсан байна. Истанбул хотын Захирагч ноён Кадир Топбашийн айлчлал 2 өдөр үргэлжилнэ.

Истанбул хотын захирагч Кадир Топбашийн албан ёсны айлчлал эхэллээ  
Үзсэн: 537 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй