Шууд Chart

Эклер идсэнээс болж 32 хүн хорджээ

2016-04-25 15:24:35

Өнгөрсөн амралтын өдөр буюу дөрөвдүгээр сарын 24-нд Халдварт өвчин судлалын үндэсний төвд эклер идсэн гэх 32 хүн хандсан байна. Эдгээр хүнээс шинжилгээ авахад хоолны хордлогот халдварын эмнэлзүйн шинж тэмдэг илэрч өнөөдрийн байдлаар  17 нь  хэвтэн эмчлүүлж байгаа юм. Одоогоор гурван хүний биеийн байдал хүндхэн байна. "Ньюсвийтфүүдс" ХХК-д үйлдвэрлэсэн  эклерийг худалдан авч идсэн бүх өвчтөнд халуурах, дотор муухайрах, хар ногоон өнгөтэй усархагаар суулгах шинж тэмдэг илэрчээ.

ХӨСҮТ болон НМХГ, БЗД-ийн Мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран ажиллаж судалгааг үргэлжлүүлж байна.

ЭМСЯ, ХӨСҮТ


Эклер идсэнээс болж 32 хүн хорджээ  
Үзсэн: 851 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.201.24.xxx [122.201.24.xxx] 2016-04-26 13:20
Наад компани чинь хаанахынх вэ? Түүхий эдээ хаанаас авдаг гм- ийг нь шалгаж мэдээлнэ үү?

Бидэнтэй нэгдээрэй