
ММСУХ 20 жилийнхээ ойг тохиолдуулан өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 20-нд Төв аймгийн Баянжаргалан сумын Сайн хөөтийн адуун чулуу хэмээх газар холбооныхоо логог зэсээр товойлгон цутгасан чулуун суурь бүхий дурсгалын хөшөө бүтээж, байрлуулсан. Гэтэл саяхан үүнийг урт гартнууд машинд ачиж, хулгайлсан сураг гарав. Хөшөөг зэсээр хийсэн болохоор тушаах зорилготой авсан байх гэж хүмүүс хардаж байна. Нэлээн өндөр өртөгтэй хийгдсэн болохоор одоогоор эрэн хайх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд дээрх нутгийнхан бодит мэдээллийг чанд нууцлан авах гэнэ.
Сайн хөөтийн адуун чулуу хэмээх газар 1995 онд адуучны отрын бор гэрт Монгол Улсын манлай уяач Г.Баттөмөр, ММСУХ-ны анхны тэргүүн Г.Пунцагбалжир агсан, түүхийн ухааны доктор, сэтгүүлч А.Баярмагнай, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат малчин, тод манлай уяач Д.Даваахүү, улсын алдарт уяач Э.Ганбат нарын таван хүн ММСУХ-г үүсгэн байгуулж, тэр жилийнхээ тавдугаар сарын 25-нд анхдугаар хурлаа зохион байгуулж байсан түүхтэй билээ.
ММСУХ-ны хөшөөг хулгайлжээ | ||
Үзсэн: 870 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.