Шууд Chart

Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн барина

2016-04-26 15:34:14

Өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж, төсөлд Засгийн гарын гишүүдийн саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улс жилдээ 2000 орчим нийтийн тээврийн хэрэгсэл импортлон авдаг бөгөөд үүнээс дотооддоо 100-150 нийтийн тээврийн хэрэгслийг үйлдвэрлэх боломжтой юм.

Машин үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж 20 автобус угсарч, үйлдвэрлэхэд шаардагдах эд ангийг импортлоход Гаалийн албан татварт 385 сая төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт 449 сая төгрөг төлсөн буюу нийт 834 сая төгрөгийн татвар төлсөн байна. Хагас иж бүрдлийн нөхцөлөөр импортлон оруулж буй эд ангийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлснөөр нэгж бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өртөг 15 хувиар буурч, дотоодын зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.

Хууль хэрэгжсэнээр машин үйлдвэрлэлийн чиглэлээр жилдээ 6.1 тэрбум төгрөгийн нэмүү өртгийг Монгол Улсад бий болгож, тухайн салбарын мэдлэгтэй боловсон хүчний чадамж сайжирч, 220 гаруй шууд болон дагасан ажлын байр бий болж, дэвшилтэт технологи, инновацийг Монгол Улсад нутагшуулах боломж бүрдэх юм.


Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн барина  
Үзсэн: 1079 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй