
Хаврын улирал үргэлжилж буй энэ цагт уяачид олон наадам зохион байгуулж байна. Үүний нэг нь Хэнтий аймагт болох наадам юм.
Тодруулбал ирэх тавдугаар сарын 1-нд тус аймгийн Дадал суманд Хэнтий аймгийн хойд бүсийн бага гурван насны уралдаан болно. Мөн энэ өдөр Баянхутаг суманд бага гурван насны өмнөд бүсийн уралдаан болох байсан ч цэцэг өвчин гарсан тул тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. Харин 4-нд Мөрөн суманд, 8-нд тус аймгийн МСУХ-оос зохион байгуулах бага гурван насны уралдаан Чингис хаанд болно.
Хэнтий аймагт болох уралдааны тов гарчээ | ||
Үзсэн: 826 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.