Шууд Chart

Дэлүүний эсүүд нь хүний биед хортой гадны биетүүдийг танидаг

2016-04-27 10:47:13

Дэлүү нь хортой бодисыг шүүж боловсруулах, өвчин үүсгэгч нян, вирус зэргээс цусыг цэвэрлэн дархлаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Дэлүү нь хүний өөрийн боловсруулах хортой бодис, түлэгдэлт, гэмтэл болон эсийн эдийн бусад гэмтлийн үед үхжсэн арьсны эсүүд зэргийг шүүж устгадаг. Мөн дэлүүний эсүүд нь хүний биед хортой гадны биетүүдийг таньж, тэдний эсрэг биетүүдийг боловсруулан гаргадаг байна.

Цусыг шүүх явцдаа хөгширч, эсвэл хувирч өөрчлөгдсөн цусны улаан эсүүдийг таньж устгадаг байна. Жишээлэхэд, зарим өвчний үед халдвар авсан цусны улаан эсүүд нь дэлүүнд шүүгдэн үхдэг. Үүнээс гадна бага зэргийн гэмтэлтэй эсүүдийг таних чадвараараа дэлүү нь элэгнээс илүү байдаг аж. Дэлүү нь Жоллигийн биет, Гейнцийн биет, төмрийн мөхлөг зэрэг мөхлөгт оршихуунуудыг цусны улаан эсийг гэмтээлгүйгээр ялгадаг. Иймд дэлүүг авах, эсвэл хатингарших үед эдгээр эсүүдийн цусан дахь агуулга нэмэгддэг.

Дэлүүн нь бие дэх төмрийн солилцоонд оролцдог. Мөн уургийн солилцоонд оролцон альбумин, глобин, цусны бүлэгнэлтийн системийн 8-р факторыг ялгаруулдаг. Дэлүү нь цус төлжүүлэх үйл явцад идэвхтэй оролцдог. Мөн архаг цус алдалт, үжил зэргийн үед чөмгөн дэх цус төлжих үйл явц алдагдахад дэлүү нь цус төлжүүлэх гол эрхтэний үүргийг гүйцэтгэдэг.


Дэлүүний эсүүд нь хүний биед хортой гадны биетүүдийг танидаг   
Үзсэн: 5740 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй