Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Улаанбурханы өвчлөлд тархвар зүйн судалгаа хийхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв

2016-04-27 16:17:22
Error loading player: No playable sources found

ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Доктор Су Нюунт-У-тай Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа өнөөдөр уулзлаа. Уулзалтаар С.Ламбаа өнөөдрийн байдлаар улаанбурханы өвчлөл 30 хувиар буурч байгаа ч хүндрэл их, эндэгдэл буурахгүй байна. 

Шаардлагатай бүх эмчилгээг үзүүлсээр байхад, вирус нь үхэлд хүргэж, эдгэрэлт удаан байгаа нь анхаарал татаж байна. Тиймээс улаанбурхан өвчний онцлогийн талаар тархвар зүйн нарийвчилсан судалгааг хийж, ХӨСҮТ-ийн Сэхээн амьдруулах эрчимт  эмчилгээний тасгийн эмч, ажилтнуудад  ДЭМБ-ын  тодорхой мэргэшсэн зөвлөхүүд  манай улсад ирж сургалт хийхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Эх сурвалж: Эрүүл мэнд, спортын яам


Улаанбурханы өвчлөлд тархвар зүйн судалгаа хийхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв   
Үзсэн: 775 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй