
Улсын цолтой шилдэг 12 шилдэг бөхийн багийн халз барилдаан яг одоо "Монгол бөхийн өргөө"-нд үргэлжилж байна.
Өнөө цагийн өнгийг тодорхойлж хүчтэн зодоглож буй болохоор үзэгчид ч олноор цуглажээ.
Дөнгөж сая хоёрдугаар тойрог өндөрлөхөд улсын арслан П.Бүрэнтөгс улсын харцага Ө.Бат-Оршихийг, улсын гарьд Н.Ганбаатар улсын заан М.Өсөхбаярыг, улсын заан Ч.Санжаадамба улсын гарьд Б.Гончигдамбыг, улсын арслан Э.Оюунболд улсын харцага Ц.Содномдоржийг, улсын харцага Н.Батзаяа улсын арслан Н.Батсуурийг, улсын начин Т.Баасанхүү улсын өсөх идэр начин Э.Энхбатыг давсанаар П.Бүрэнтөгсийн баг хоёрдугаар тойргийг тэргүүллээ.
Улсын арслан П.Бүрэнтөгсийн баг хоёрдугаар тойрогт тэргүүллээ | ||
Үзсэн: 1364 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.