
Зуны эхэн сар хаяанд ирсэн энэ үед зарим аймгийн МСУХ хурдан морины уралдаан зохион байгуулахаар болжээ.
Тодруулбал, нөгөөдөр Хэнтий аймгийн Мөрөн сумын МСУХ-оос бага гурван насны уралдаан, энэ сарын 7-нд нийслэлийн “Хангарьд” МСУХ-оос Хүй долоон худагт бага гурван насны болон эрлийз дунд, бага насны хурдан морины уралдааныг зохион байгуулах гэж байна.
Мөн энэ өдөр Төв аймгийн Баянхангай суманд бага гурван насны уралдаантай бол маргааш нь Хэнтий аймагт “Сэцэнханы хурд-2016” уралдаанд бага гурван нас, Дорнод аймгийн Баянтүмэн суманд “Баянтүмэнгийн хурд” МСУХ-ны нэрэмжит бага хоёр насны уралдаан, 9-нд Өмнөговь аймгийн Ноён суманд бага гурван насны уралдаан, 11-нд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараатын уул хайрханы, 15-нд Зоргол хайрханы, Дундговийн Дэлгэрхангай уулын, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Мөнххаан уулын тахилга уралдаан болно.
Бага гурван насны морьдын уралдааны тов гарчээ | ||
Үзсэн: 2792 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.