Шууд Chart

Ц.Лхагвасүрэнг Эрүүл мэнд, спортын сайдын албан тушаалд томилуулахаар УИХ-д өргөн мэдүүллээ

2016-05-03 17:00:19

ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт өнөөдөр Эрүүл мэнд, спортын сайдад Ц.Лхагвасүрэнг томилуулах тухай тогтоолын төслийг өргөн барилаа. Тодруулбал, Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасны дагуу Цэрэнхүүгийн Лхагвасүрэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэнд, спортын сайдын албан тушаалд томилуулах, Ганхуягийн Шийлэгдамбыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэнд, спортын сайдын үүрэгт ажлаас чөлөөлүүлэх асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэв.

Ц.Лхагвасүрэн нь хүний их эмч мэргэжилтэй, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Академич цолтой. Улсын клиникийн төв эмнэлэгт их эмч, АУДС-д багш, захирал, хичээлийн эрхлэгчээр ажиллаж байсан бөгөөд одоо тус сургуульд зөвлөх профессороор ажиллаж байна.

 


Ц.Лхагвасүрэнг Эрүүл мэнд, спортын сайдын албан тушаалд томилуулахаар УИХ-д өргөн мэдүүллээ  
Үзсэн: 611 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй