Шууд Chart

Мэдлэг инноваци баялаг: Музейн “Үзвэр” аппликэйшн

2016-05-04 16:00:37

ШУТИС-ийн “Мэдээлэл холбооны технологийн сургууль”-ийн  “Мобайл АйСиТи” лаборатори буюу сургалтын төв 2013 онд байгуулагдсан. Үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш мэдээлэл технологийн чиглэлээр сурч байгаа оюутан залуусын дунд гар утасны контентийн тэмцээн уралдаан зохион байгуулж, хөгжүүлэлтийг нь хийж байна. Ингэснээр 2014 оны хичээлийн жилд гар утасны долоон  аппликэйшн амжилттай зохион бүтээж, ШУТИС болон улсын хэмжээнд зохиогддог тэмцээн уралдаануудад оролцож тэргүүн, дэд байрын шагналуудыг хүртээд байна.

Тэд энэ жил гар утасны 5-6 аппликэйшн гаргахаар төлөвлөж энэ хүрээнд музейн “Үзвэр” аппликэйшн зохион бүтээжээ. Энэ аппикэйшний давуу тал нь музейд ямар нэгэн нэмэлт төхөөрөмж суурилуулах шаардлагагүй. Аппликэйшнийг үзэгчдийн утсанд суурилуулаад үзвэрүүдийг богино хугацаанд илүү ойлгомжтойгоор хүргэх боломжтойгоос гадна  ямар үзвэрийг хүмүүс илүү сонирхож байгааг  мэдээллийн сангаар хянах боломжтой юм байна.

Манай улсад төр болон хувийн хэвшлийн 60 орчим музей байдаг. Эдгээр музейн үзвэрийн сан хэдийгээр арвин баялаг байдаг ч үйлчилгээний хувьд дэлхийн жишигтэй харьцуулахад хэд дахин хоцрогдмол байгаа юм. Хэрвээ эдгээр музейд “Үзвэр” аппликэйшнийг нэвтрүүлээд эхэлчихвэл дээрх жишигтэй харьцуулахад нэг алхам ч гэсэн урагшилна гэдгийг МХТС-ийн эрдэмтэд хэлж байсан юм.

 Мөн ШУТИС-ийн МХТС-ийн багш, оюутнууд “Алсын хараа” аппликэйшнийг таны очихыг хүссэн газраар виртуал ертөнцөөр аялуулах зорилготойгоор зохион бүтээжээ. Тухайлбал, бидний өдөр тутмын амьдралд хүнсний дэлгүүр орох зайлшгүй хэрэгцээ шаардлага байдаг. Тэгвэл “Алсын хараа” аппликэйшний тусламжтайгаар дэлгүүрээс хүссэн бараагаа сонгож онлайн худалдаа хийх, түүнчлэн үзвэр үйлчилгээний газруудад заавал өөрийн биеэр очилгүйгээр гар утсаараа үзэх боломжтойгоор бүтээсэн байна.

Эдгээр аппликэйшний тухай дэлгэрэнгүйг “Мэдлэг инноваци баялаг” нэвтрүүлгээс хүлээн авч үзээрэй.

 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мэдлэг инноваци баялаг: Музейн “Үзвэр” аппликэйшн  
Үзсэн: 1378 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй