
Өнөөдөр аргын тооллын 2016 оны тавдугаар сарын 08. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын Билгийн тооллын 2. Адъяа гараг. Чөлөөт эх одтой, 5 шар мэнгэтэй цагаан бар өдөр. Өдрийн барилдлага: Хотол чуулган. Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй. Өдрийн наран 5 цаг 29 минутад мандан, 20 цаг 15 минутад жаргана.
Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Хайр дурлалд төгс байдлыг эрэлхийлсээр байна. Хайрын харьцаа улам бэхжиж чин сэтгэлийн нөхөрлөлөөр батжих магадлал өндөр. Хэрвээ бусдын сонирхлыг өөрийнхөөсөө дээгүүр тавьбал ойр дотнын хүмүүсийн дунд таны нэр хүнд өсөх болно. Ойрын хугацаанд тооцоолоогүй зүйлс бүү худалдан ав. Эхний ээлжид удирдлага болон хамтрагч нартайгаа сайхан харьцаа үүсгэ. Мөнгө олох өөр нэг зам ахин хайж олох тухай бод.
Үхэр (4/20-5/20)
Мөнгө амралт , хобби хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулна. Таны худалдаа наймаа сайн байна. Хоол хийх авьяас чадвараа ашиглан ханийнхаа анхаарлыг амттай хоолоор тат. Хүүхдүүдээ анхаарлынхаа төвд байлга. Тэдний хүч хүрэх ажлыг нь хийлгэж биечлэн шалга. Найз нөхдийн дунд ан цав, хагарал үүсэхээс сэргийл. Аливаа сөргөлдөөн, зөрчлөөс зайлсхийж, зөвшилцөхийг урьтал оролд. Тэгвэл бүх зүйл аажмаар хэвэндээ орно.
Хамтатгах (5/21-6/21)
Өнөөдөр магтаал, зусар занд автамтгай байгаа тул мэндлэх төдий танилууд таны авьяас чадварыг магтаж туслахыг хүсвэл болгоомжтой бай. Гэр бүлийнхнээсээ бүү татгалз. Үзэл бодлоо эрс бүү илэрхийл. Тэр үед сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй санагдвал хувийн ажлаараа оролд.
Мэлхий (6/22-7/22)
Залуу хүмүүс сэтгэл хөөрөлтэй, өрөвдөлтэй, өр нимгэн болно. Дурлалаас болж, дурлалын төлөө шаналах үе. Шийдэмгий бус, аймхай байдлаасаа болж азтай романтик учралыг бүү алдаж магад. Хянамгай байвал ажилдаа болон хувийн амьдралд алдаа гаргахгүй. Зөв сонголт хийвэл аз жаргалыг мэдэрнэ. Таны амьдралд сайн сайхан зүйл ирнэ. Өнөөдөр зөрчил маргаан үүсвэл таагүй үр дагавартай гэж одод сэрэмжлүүлж байна.
Арслан (7/23-8/22)
Энэ өдөр чухал асуудлыг шийдэхэд амжилттай байх ба том хэмжээний худалдан авалт болон худалдааны ажиллагаанд таатай. Танд байх үрэлгэн зангаар хязгаарлагдах өгөөмөр зан худалдааны ажилд гарах хүндрэлийн шалтгаан болж мэднэ. Анхааралтай байх хэрэгтэй.
Охин (8/23-9/22)
Хууль, ёс журам, зан заншлыг зөрчих өдөр. Удаан хугацаанд танд хүнд дарамт болох тийм их хэмжээний мөнгөө тоглоомд алдаж болзошгүй. Хууль зөрчих, сэжиг бүхий хүмүүстэй харьцахаас зайлсхий. Мөрийтэй тоглоомоос татгалз. Ялангуяа хүнээс мөнгө гуйхаас эрс татгалз. Харин маргаашийн орлогоны тухай бодох хэрэгтэй.
Жинлүүр (9/23-10/22)
Урлаг, уран бүтээлд таатай өдөр. Та мэргэжлийн дуучин, жүжигчин зураач болж магадгүй. Ажил, гэр бүл, хайр дурлалынхаа алийг нь ч орхигдуулахгүй зохистой харьцаа тогтоо. Байр сууриа бэхжүүлэх боломжийг ашиглах явцдаа дотнын хүмүүсээсээ хөндийрөх вий.
Хилэнц (10/23-11/21)
Хурц хүсэл тэмүүлэлтэй өдөр. Таны сэтгэл зүрхэнд хайрын ийм шуурга болж байгаа гэж хэн мэдэх вэ. Та энэ түүхийг бусдаас нуухыг хэчнээн хичээвч хэл амнаас зугтаж чадахгүй. Энэ түүхийг үргэлжлүүлэхийг хүсэж байвал буулт хийх чадварт суралц. Удаан хугацаагаар хийгдэж байгаа ажлын төлөвлөгөө тийм ч хүссэн үр дүн авч ирэхгүй. Мэргэжлийн үйл ажиллагааны шинэ чиглэлүүд муугүй эрчтэй явагдана. Гэвч шийдэгдээгүй хуучин асуудал үнэт цаг, хүчийг тань хороох тул бэлтгэлтэй бай.
Нум (11/22-12/21)
Өнөөдөр өөрийн сайн талуудаа олонд нээн харуулж хувийн ба мэргэжлийн амьдралдаа байр сууриа мэдэгдэхүйц дээшлүүлж чадна. Хэдийгээр танилуудын хүрээ өргөсөх боловч энэ харилцаагаа ашиглаж нийгмийн байдлаа дээшлүүлж чадахгүй. Ганц бие хүмүүсийн хувьд гэнэтийн урилга хайрын холбоог эхлүүлэх ба харин хосуудын дунд хуучирсан сэтгэл амтагдана.
Матар (12/22-1/19)
Гэрийн ажил, жижиг сажиг асуудлуудад багагүй хүч, цаг зарна. Энэ ажлын ихэнхийг нь та өөрийн нуруун дээр үүрнэ. Гэр орноо тохижуулах ажлын үр дүнд шууд харагдахгүй бол бүү гутар. Алдаа ба үл ойлголцолд хүргэж, эдгээр нь ноцтой асуудал, таагүй зүйлсийн үндэс болно. Хувийн амьдралд азгүйдэл гарч болно, төлөвлөгөө нурах, хүлээлт найдвар талаар болох гэх мэт. Ойр дотнын хүнтэйгээ харилцах харилцаа тасарна.
Хумх (1/20-2/18)
Үдээс өмнөх үе хүнд хөдөлмөр, чиг хандлага дахин тодорхойлох, ажил хэргээ зохион байгуулалтын хувьд шинэчлэхэд зориулагдана. Ойрын эсвэл холын гадаад орны хувь хүмүүс эсвэл компаниудтай харьцах харьцаагаа сайжруулах томоохон үйл ажиллагааныхаа үндэс суурийг тавь. Хэдий таныг хэн ч анзаарахгүй байгаа мэт санагддаг боловч үнэн хэрэгтээ танд хэзээд гараа сунгахад бэлэн, танаар бахархдаг хүмүүс олон бий. Эрүүл биедээ анхаарах хэрэгтэй. Та санаснаасаа ч их сэтгэл хангалуун байдлыг мэдрэх болно.
Загас (2/19-3/20)
Эцэг эх үр хүүхдэдээ сэтгэл санааны дэмжлэг үзүүлнэ. Сэтгэл санаа тогтвортой байж ямар ч нөхцөл байдлаас нэр төртэй гарна. Оройдоо хайрттайгаа бага зэрэг муудалцаж магадгүй. Гэхдээ хардах, гомдох шалтгаан алга. Эрүүл мэнддээ анхаарал тавьж, хувийн амьдрал гэр орноо тохижуулах ажил хий. Зөн билэг тань биеэ хэрхэн авч явахыг хэлж өгнө.
Өнөөдрийн зурхай /2016.05.08/ | ||
Үзсэн: 4219 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.