
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг манай улсад ажлын айлчлал хийж байгаа БНХАУ-ын Худалдааны сайд Гао Хучөнийг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Комиссын XIV хуралдаанамжилттай болж, хоёр орны худалдаа, эдийн засгийн чиглэлийн тодорхой олон асуудлыг шийдэж, дараагийн алхмыг тодорхойлсонд сэтгэл ханамжтай байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ.
БНХАУ-ын Худалдааны сайд Гао Хучөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүлээн авч уулзсанд талархаж байгаагаа илэрхийлээд сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж, өндөр, дээд хэмжээний уулзалт тогтмолжиж, улс төрийн харилцан итгэлцлэл гүнзгийрэн хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Комиссын XIV хуралдаанаар хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцож, Хятадын засгийн газрын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарын төслүүдийн ажлыг урагшлуулж, аль болох хурдан хэрэгжүүлж эхлэхээр тохиролцсон гэж БНХАУ-ын Худалдааны сайд хэллээ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг БНХАУ-ын засгийн газрын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийн зээлийн ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурсныг тэмдэглээд тусгайлсан хэлэлцээрүүдийг хурдан байгуулах тал дээр онцгой анхаарал тавихыг БНХАУ-ын Худалдааны сайдаас хүслээ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг БНХАУ-ын Худалдааны сайдыг хүлээн авч уулзлаа | ||
Үзсэн: 840 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.