
Монгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга А.Сүхбат энэ жилийн УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүргээс нэр дэвшихгүй бол Улсын баяр наадмаар зодоглох гэнэ. Энэ талаар аваргын авга ах Н.Зоригтбаатар нэгэн сонинд ярилцлага өгөхдөө хэлжээ. Тэрбээр “Дархан аварга А.Сүхбат: Монголчууд үнэн байхад л дуртай” номыг бичсэн билээ.
2001 оны наадмаар 1024 бөх барилдаж, А.Сүхбатыг түрүүлж улсын аварга цол хүртэхэд “Ах нь чиний тухай ном бичиж өгнө өө” гэж амласан нь ийнхүү биелэлээ олов.
Н.Зоригтбаатар цааш ярихдаа “Энэ жилийн сонгуульд А.Сүхбат нэр дэвших бодолтой байгаа юм билээ. Хэрвээ яг батлагдвал энэ жилийн наадмаар барилдахгүй, нэр дэвшихгүй бол барилдана гэсэн” гэжээ.
А.Сүхбат сонгуульд нэр дэвшихгүй бол энэ жилийн наадмаар барилдана | ||
Үзсэн: 5735 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.