Шууд Chart

Чингис хаан улсын арслан Э.Оюунболдын өвөө гэнэ

2016-05-09 14:48:18

Сэтгүүлч Г.Алтантүрүүгийн хөтлөн явуулдаг “Танайд хоноё” нэвтрүүлгийн өчигдрийн дугаарт Монгол Улсын арслан Э.Оюунболд оролцсон юм. Тэрбээр хүүхэд нас, гэр бүл, төрийн наадамд түрүүлсэн баярт мөч, тусалж дэмжсэн хүмүүс гээд олон сайхан зүйлийн талаар хууч хөөрсөн.

Г.Алтантүрүү ярилцлагынхаа үеэр тэдний том өрөөнд орохдоо Чингис хааны хөрөгтэй хивс байхыг хараад “Хэнтий нутгийн хүү Эзэн богд Чингис хааныхаа хөргийг хоймортоо залалгүй яахав дээ” гэхэд Э.Оюунболд “Тэгэлгүй яах вэ, их хааныхаа төрсөн нутагт төрсөн би түүнийг өвөөгөө гэж боддог” гэсэн юм.

Өнөөдөр цахим ертөнцөд “Чингис хаан Э.Оюунболдын өвөө гэнэ” хэмээх пост хурдацтай тархаж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Чингис хаан улсын арслан Э.Оюунболдын өвөө гэнэ  
Үзсэн: 2263 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
126.112.224.xxx [126.112.224.xxx] 2016-05-13 20:25
kkkkk

Бидэнтэй нэгдээрэй