Шууд Chart

“Сайн хашаа” хөтөлбөр батлагдав

2016-05-10 11:43:41

Инженерийн хэсэгчилсэн болон төвлөрсөн дэд бүтэцтэй, амины орон сууц голлосон хороолол хөгжүүлж, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор “Сайн хашаа” хөтөлбөр болон хөтөлбөрийг хэрэгжүүлэх зээлийн ерөнхий журмыг Засгийн газраас баталлаа.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай амины орон сууцанд зориулсан эрчим хүчний хэмнэлттэй  зэрэг хялбаршуулсан барилгын норм, дүрэм, гадна талбайн тохижилт, бие даасан инженерийн дэд бүтцийн техник технологийн стандартыг холбоглох хууль, тогтоомжийн дагуу батлуулж, мөрдүүлэх ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд даалгалаа.

Хөтөлбөрт хамрагдах иргэд хүсэлтээ аймаг, нийслэлийн хот байгуулалт болон орон сууцны асуудал хариуцсан байгууллагад гаргаж, сайжруулсан гэр хорооллын бүсэд хамаарах тухай тодорхойлолт авч хөтөлбөрт оролцогч шаардлага хангасан компаниас сонголтоо хийн, банкинд хүсэлтээ тавих замаар банк зээлийг иргэний сонгосон компанид шилжүүлнэ. Мөн хөтөлбөрт хамрагдах иргэн эхний хоёр жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Айл өрхүүдэд олгох хөнгөлөлттэй зээлийн дээд хэмжээг арван сая төгрөг хүртэл, зээлийн хугацааг таван жил байхаар тусгажээ. Түүнчлэн иргэдэд олгосон зээлийн 50 хувийг төсөвт тусгах замаар улсын болон орон нутгийн төсвөөс хариуцан төлнө.

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр зорилтот бүлэг, хэсгийн өрх айлууд бие даасан инженерийн дэд бүтэцтэй болж, амьдрах нөхцөл сайжрахаас гадна орчны бохирдлыг бууруулах ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.


“Сайн хашаа” хөтөлбөр батлагдав   
Үзсэн: 650 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй