Шууд Chart

“Хангарьд” МСУХ-ноос зохион байгуулсан уралдаанд түрүүлж, айрагдсан морьд

2016-05-11 11:15:20

Нийслэлийн “Хангарьд” МСУХ-ноос энэ сарын 7-нд Хүй долоон худагт бага гурван насны болон эрлийз дунд, бага насны хурдан морины уралдааныг зохион байгууллаа.

Түрүүлж айрагдсан хүлгүүдийг эзнийх нь хамт танилцуулъя.

Даага:

  1. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уяач Т.Галбадрахын халиун
  2. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уяач Ц.Чимэдбавуугийн сартай хүрэн
  3. Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн уяач Т.Раднаагийн хонгор
  4. Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн уяач Т.Баяртогтохын хүрэн
  5. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уяач Д.Баярсайханы хүрэн

Эрлийз дунд нас:

  1. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уяач Н.Даш-Өлзийгийн хамар цагаан зээрд
  2. Өвөрхангай аймгийн Хархориын сумын уяач З.Батбаярын халтар
  3. Дархан-Уул аймгийн уяач Ж.Мөнхтөрийн хонгор халзан
  4. Төв аймгийн Архуст сумын уяач Д.Амгаланбаатарын халтар
  5. Төв аймгийн Баянцогт сумын уяач С.Дугарсүрэнгийн халтар

Эрлийз бага нас:

  1. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уяач Б.Гончигдоржийн хүрэн
  2. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын уяач М.Сүхбаатарын хүрэн халзан
  3. Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Г.Гансүхийн хээо
  4. Төв аймгийн Цээл сумын уяач П.Баяраагийн бор
  5. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уяач Б.Баярмагнайн саарал
Нийтэлсэн: У.Баярсайхан

“Хангарьд” МСУХ-ноос зохион байгуулсан уралдаанд түрүүлж, айрагдсан морьд   
Үзсэн: 1050 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй