Баяжуулсан бодит орчны технологид суурилсан бас нэгэн аппликешн хэрэглэгчдэд хүрэхэд бэлэн болсон байна. “Tilt Brush” нэртэй шинэ аппликешний тусламжтайгаар гурван хэмжээст орчинд зураг зурах боломж нээгджээ. Гүүгл компанийн боловсруулсан энэ аппликешн “Эйч-Ти-Си Вайв”-д зориулсан нүдний шил, тоглоомын удирдлагын хамтаар ажилладаг байна.
Хэрэглэгч тоглоомын удирдлагыг багс болгон ашиглаж, хүссэн өнгө, багсны төрлөө сонгон, агаарт төсөөллийн ертөнцөө дүрслэх боломжтой. Тус аппликешн шинжээчдийн зүгээс энэ оны баяжуулсан бодит орчны технологид суурилсан шилдэг аппликешн гэх магтаал хүртэж байна. Бодит ертөнцийн хязгаарлагдмал байдлаас нэг алхам урагшилж, төсөөллийн ертөнцөө нүднийхээ өмнө босгох боломж энэ аппликешний тусламжтай бий болж байгаатай энэ нь холбоотой юм. Аппликешн идэвхжхэд өрөө цагаан цаас мэт таны зургийн дэвсгэр болно.
Зураач 3 хэмжээст зураг, дизайн, шинэ санаагаа утаа, гал, од, бүр цасан ширхэг зэрэг бодит амьдралд боломжгүй хэрэгслийг ч ашиглан зурах боломж байгааг Гүүгл компанийнхан хэлж байна. Мэргэжлийн хүүхэлдэйн кино бүтээгчид, зураач, чөлөөт уран бүтээлчид энэ аппликешний тусламжтайгаар гайхалтай бүтээлүүд аль хэдийн урлаж эхэлжээ. Жирийн сонирхогчид ч хэрэглүүрийг богино хугацаанд эзэмшиж, хүссэн зургаа зурахуйц хялбар тохируулгатай гэдгийг зохион бүтээгчид нь онцолж байна.
3D орчинд зурах боломжтой "Tilt Brush" аппликешн бүтээжээ | ||
Үзсэн: 1322 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.