Шууд Chart

Эрдэмтэд “Муужирч унадаг ямаа”-ны үүлдрийг судалж байна

2016-05-12 09:45:51

АНУ-ын Теннеси мужид шинэ үүлдэр гарган эрлийзжүүлэлт хийдэг багийнхан хүмүүсийн дунд “Муужирч унадаг ямаа” гэж нэрлэгддэг онцгой үржүүлэг дээр ажиллаж эхэлсэн байна. Муужирдаг ямаа нь Америктаа ховорт ордог төдийгүй XIX зууны сүүл, 1980-аад онд бараг устаж үгүй болох шахжээ. Эдгээр ямаа нь генетикийн ховор өвчтэй гэдгээрээ алдартай гэнэ. Ийм ямаа руу гэнэт дайрах, эсвэл цочиход тэдэнд булчингийн саажилт үүсдэг бөгөөд тухайн мөчид энэ амьтан хөдлөх чадвараа алддаг байна.  Муужирсан үедээ ямар ч зовиур, шаналал мэдэрдэггүй бөгөөд ухаан мэдрэлээ алдаагүй байдаг ажээ.

Ийм төрлийн ямааг АНУ-ын мужуудад “Нервтэй ямаа”, “Модон ямаа”, “Төмөр хөлт ямаа” гэх зэргээр нэрлэдэг гэнэ. Тэд энэ өвчнөөсөө болж зориг муутай аймхай болдог ба дундаж ийм өвчтэй ямаа нь жирийн ямааг бодвол 40 хувиар илүү тарган байдаг байна. Тиймээс тэднийг ихэвчлэн махны чиглэлээр ашигладаг ажээ.

Эрдэмтэд муужирч унадаг ямааг яг ямар үед илүү ихээр муужирч байгааг судалжээ. Тэгэхэд

- Аминд нь агшин зуурын аюул тохиолдоход,
- Их үр тариа харахдаа  (тэд үр тарианд их дуртай),
- Эсрэг хүйсийн амьтнаа харахдаа ихэвчлэн сааталд орж унадаг ажээ.

Ямаа сааталд ороод буцаад зүгээр болох хүртлээ багадаа 10-15 секундыг зарцуулдаг байна. Энэ ген нь өвлөгддөг ба хоёр дахь үе удам тутамдаа илэрдэг аж. Ийм өвчтэй ямааг жирийн ямаатай эрлийзжүүлж болох ч өвчтэй ямааны ген дараагийн үедээ мөн адил шилжих болно. Ийм төрлийн ямаа тэжээх дуртай хүмүүс 1989 онд угсааны цэвэр байдал болон хэм хэмжээг тогтоодог олон улсын нийгэмлэгийг байгуулжээ.

Олон жилийн туршид эдгээр өвчтэй ямааг зөвхөн махны чиглэлээр ашиглаж байгаагүй бөгөөд тэдгээрийг хонины аж ахуйчид хэдэн үеэрээ өөр аймшигтай арга хэрэгсэлд ашиглаж байсан байна. Сүргээ шөнө чононоос хамгаалахын тулд сүрэг болгонд нэг, нэг өвчтэй ямааг байлгадаг байжээ. Гэнэт модон дотроос чоно гарч ирэхэд сүрэг хэдэн тийшээ тарж бутран зугтаах ба тэдэн дунд хөөрхий азгүй нэг ямаа нь элий балай болон унана. Тэгээд түүнийг чоно барих бөгөөд сүрэг бүрэн бүтэн үлддэг байжээ.  


Эрдэмтэд “Муужирч унадаг ямаа”-ны үүлдрийг судалж байна  
Үзсэн: 2902 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй