
Био нүүрс нь ургамал, амьтны гаралтай органик түүхий эдийг агааргүй орчинд халаах аргаар үйлдвэрлэсэн, ус, агаар шингээх чадвар бүхий нүх сүвүүдтэй нунтаг нүүрс юм. Био нүүрс нь ямар түүхий эд ашиглаж, ямар арга, технологиор үйлдвэрлэснээсээ хамаараад олон төрөл байдаг.
Манай орон мал аж ахуйгаасаа жилд 60 сая тонн аргал бэлтгэж болох судалгаа бий. Үүнийг бид өөрсдөө био нүүрс болгон өрхийн амьжиргаагаа дээшлүүлэх боломж байгааг ХААИС-ийн эрдэмтэд онцолж байна. Тэд өнөөдөр био нүүрс боловсруулах арга технологийг бүрэн боловсруулж, үйлдвэрлэлд нэвтрүүлээд байна. Мөн өөрсдийн гаргаж авсан био нүүрсээр мод тарихад ашиглаж болох био нүүрстэй зуурмаг үйлдвэрлэж байна. Үүнийг Япон, БНХАУ, Солонгост өргөнөөр ашигладаг байна.
Дэлхийн зарим улс оронд био нүүрсийг газар тариалан, эрчим хүч, мал эмнэлэг, анагаах ухааны салбартаа, төрөл бүрийн зориулалтаар ашиглаж байна. Тухайлбал, хөрсний ус, шим тэжээлийг тогтоон хадгалахад чийг баригчаар ашигладаг байна.
Био нүүрсийг гаргаж авах, ашиглах тухай ойлголтыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, инновацийн бүтээгдэхүүн болгон хөгжүүлэхэд түлхэц өгөх зорилгоор ХААИС, “Монголын био нүүрс” холбоо ТББ хамтран “Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн эрдэм шинжилгээний төв”-ийг байгуулж, үйлдвэрлэлийн чиглэлээр зохион бүтээх, туршилт судалгааны ажлуудыг хийж байна.
Дэлгэрэнгүйг “Мэдлэг инноваци баялаг” нэвтрүүлгээс хүлээн авч үзээрэй.
ХААИС-ийн үйлдвэрлэж байгаа био нүүрс | ||
Үзсэн: 3592 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.