Шууд Chart

Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг чиглэлийн автозамын төслийн нээлт боллоо

2016-05-14 20:06:21

Дархан-Алтанбулагийн автозамаас Сэлэнгэ аймгийн Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг чиглэлийн 118,85 километр хатуу хучилттай автозамын төслийн зам барилгын ажлын нээлтийн ёслолын ажиллагаа Зүүнбүрэн суманд болж, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нар оролцлоо. 

 Сэлэнгэ аймагт сүүлийн жилүүдэд дэд бүтцийн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт нэмэгдэж, сумдыг холбосон хатуу хучилттай автозамууд болон төмөр бетон гүүрүүд ашиглалтад орж байгааг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга онцлоод, Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг чиглэлийн 118,85 километр хатуу хучилттай автозам нь газар тариалангийн гол бүс нутгийг холбож байгаагаараа ач холбогдолтой гэлээ. Улсын хэмжээний нийт үр тариа, төмс, хүнсний ногооны 30 хувь нь энэ замаар тээвэрлэгдэж, хэрэглэгчид, үйлдвэрлэгчдийн гарт очих юм. Автозамын төслийн гүйцэтгэгчээр "Монгол ЛЗ зам гүүр" ХХК ажиллаж байгаа бөгөөд 2017 оны 10 дугаар сард ашиглалтад хүлээлгэн өгнө.


Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг чиглэлийн автозамын төслийн нээлт боллоо  
Үзсэн: 1333 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй