Шууд Chart

Баяндэлгэр хайрханы тахилга уралдаан боллоо

2016-05-17 09:40:53

Төв аймгийн Баяндэлгэр сумын Баяндэлгэр хайрханы тахилга хурдан морины уралдаан өнгөрсөн ням гарагт боллоо. Тус уралдааныг дээрх сумын Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар болон Багануур хот дахь Нутгийн зөвлөл “Шувуун саарал” уяачдын холбоо хамтран зохион байгуулсан юм.

Нутгийнхаа шүтээн хайрханыг жил бүр уламжлал болгон тахидаг Баяндэлгэрчүүд энэ жил Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулснаараа онцлог юм.

Түрүүлж, айрагдсан их насны морьд:

1. Төв аймгийн Мөнгөнморьт сумын уяач Г.Отгонбаярын хонгор

2. Төв аймгийн Архуст сумын уяач Л.Одонгэрэлийн халтар

3. Төв аймгийн Баяндэлгэр сумын уяач М.Батбилэгийн хээр

4. Багануут хотын уяач Т.Сосорбарамын хонгор

5. Төв аймгийн Баяндэлгэр сумын уяач Г.Өсөхжаргалын бор.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Баяндэлгэр хайрханы тахилга уралдаан боллоо  
Үзсэн: 1380 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй