
Төв аймгийн Баяндэлгэр сумын “Шувуун саарал” уяачдын холбооноос зохион байгуулсан “Хэрлэнгийн хурд-2016” хурдан даага, шүдлэнгийн бооцоот уралдаан өнгөрсөн ням гарагт боллоо.
Зохион байгуулагчид тус уралдааныг нээлттэй, өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөсний үр дүнд Төв аймгийн Баяндэлгэр, Баянцогт, Зуунмод, Архуст, Баянжаргалан, Сэргэлэн, Эрдэнэ, Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Дундговь аймгийн Өлзийт, Сэлэнгэ аймгийн Энхтал, Багануур, Налайх хот болон Хөвсгөл, Увс аймгийн уяачид хүрэлцэн ирж, хүлгийнхээ шандсыг сорилоо.
Мөн Баяндэлгэр сумын Засаг даргын захирамжийн дагуу уралдааныг зохион байгуулах комисс томилогдож, хүн, мал эмнэлэг, цагдаагийн болон хүүхдийн байгууллагын төлөөлөгчид хамтран ажилласны үр дүнд хүүхэд, морь эсэн мэнд наадсан сайхан уралдаан боллоо.
Хурдан шүдлэнгийн уралдаанд түрүүлж, айрагдсан хүлгүүд:
- Дундговь аймгийн Өлзийт сумын уяач Д.Сумьяасүрэнгийн хээр.
- Багануур хотын уяач Д.Цолмонгийн хээр алаг.
- Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул Ц.Тувааны халтар.
- Төв аймгийн Архуст сумын харьяат, аймгийн алдарт уяач Ш.Энхбатын хээр халзан.
- Налайх хотын уяач М.Мөнхбаатарын хул.
Хурдан дааганы уралдаанд түрүүлж, айрагдсан хүлгүүд:
- Багануур хотын уяач Д.Цолмонгийн халтар.
- Төв аймгийн Баяндэлгэр сумын уяач С.Мөнхжаргалын зээрд халзан.
- Увс аймгийн Өндөрхангай сумын уугуул С.Сандагдоржийн бор алаг.
- Увс аймгийн Өндөрхангай сумын уугуул С.Сандагдоржийн сартай хээр.
- Налайх хотын уяач М.Мөнхбаатарын бор.
“Хэрлэнгийн хурд-2016” уралдаан боллоо | ||
Үзсэн: 1484 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.