Шууд Chart

Улаан бурханы эсрэг вакцинд хамрагдалт 24 хувьтай байна

2016-05-17 11:50:14

Улаан бурхан өвчний байдал, түүний тархалтыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг хариуцагч бөгөөд Шадар сайд Ц.Оюунбаатар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Өмнөх  долоо хоногтой харьцуулахад уг өвчний тархалт саарах хандлагатай байгаа ба Засгийн газраас зохих хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэснээр улаан бурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг эхлүүлж тавдугаар сарын 15-ны байдлаар улсын хэмжээнд 624000 хүн хамрагдахаас 139538 хүн хамрагдаж, хамралт 22.4 хувьтай байна.

Энэ ажилд тусгайлан бэлтгэгдсэн 1200 эмч, 350 сувилагч оролцож байгаагийн зэрэгцээ АШУҮС-ийн 550 оюутан, Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс эмч нарыг татан ажиллуулж байгаа юм байна. Нэмэлт дархлаажуулалтын эрчийг бууруулахгүй ажиллахыг Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.


Улаан бурханы эсрэг вакцинд хамрагдалт 24 хувьтай байна  
Үзсэн: 868 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй