
Засгийн газраас баталсан “Дэлхийн Монголчууд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Гадаад хэргийн сайд бөгөөд тус хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Зөвлөлийн дарга Л.Пүрэвсүрэнд даалгалаа.
Төлөвлөгөө батлагдсанаар хилийн чинад дахь Монгол иргэд, иргэний байгууллагуудын нэгдсэн мэдээллийн сан бий болж, гадаадад ажиллаж, амьдарч байгаад эх орондоо буцаж ирсэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоо бүрдэж, гадаадын иргэншилтэй болсон Монгол иргэдийн Монгол Улсад зорчих, оршин суух, бизнес эрхлэх нөхцөлийг хөнгөвчлөх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх тодорхой ажлуудыг хийх юм.
Дэлхийгээр тархсан монголчуудаа дэмжинэ | ||
Үзсэн: 604 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.