
Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколд нэгдэн орох тухай хуулийн төслийг Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Дэлхийн банкнаас 2015 онд гаргасан бизнес эрхлэлтийн талаарх судалгаагаар Монгол Улсын нэг чингэлэг бараа экспортлох дундаж зардал 2.745 ам доллар байгаа бол Ази, Номхон далайн орнуудын хувьд 864 ам.доллар байна. Монголоос бараа экспортлоход зарцуулагдах хугацаа дунджаар 44 өдөр байгаа бол Ази, Номхон далайн орнуудын хувьд 20 өдөр байна. Хил дамнан худалдаа хийх үзүүлэлтээр Монгол Улс 173-т оржээ.
2013 оны 12 дугаар сард болсон Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнуудын Сайд нарын бага хурлаар Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколын хавсралт ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг хэлэлцэн тохирсон бөгөөд гишүүн орнуудын 2/3 нь уг хэлэлцээрт нэгдэн орсноор хүчин төгөлдөр үйлчлэх юм.
Хэлэлцээр хэрэгжсэнээр импорт, экспортод зарцуулах хугацааг богиносгох, худалдааны зардлыг хэмнэхэд дэвшил гарна хэмээн үзэж байгаа ажээ.
Протоколд нэгдэн орох тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ | ||
Үзсэн: 578 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.