Шууд Chart

Баян-Өлгий аймгийн иргэд улаан бурханы вакцинд хамрагдах идэвх хамгийн бага байна

2016-05-18 10:22:35

Энэ сарын 12-ноос улаан бурханы эсрэг нэмэлт вакциныг 18-30 насны залууст хийж эхэлсэн. Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд улаан бурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад 215.188 хүн хамрагдаад байна.

Тодруулбал, аймгуудын хувьд Өмнөговь аймагт нэмэлт дархлаажуулалтад хамрагдалт хамгийн өндөр буюу 61 хувьтай байгаа бол Баян-Өлгий аймагт хамгийн бага буюу 20 хувьтай байна.

Харин дүүргүүдийн хэмжээнд авч үзвэл Сүхбаатар дүүргийн иргэд вакциндаа хамгийн идэвхтэй хамрагдаж байна.

Нэмэлт дархлаажуулалт энэ сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ. Тиймээс 18-30 насны оюутан залуусыг харьяалал харгалзахгүй өөрт хамгийн ойрхон  өрх, сумын эрүүл мэндийн төв, аймаг, дүүргийн эрүүл мэндийн төв албан байгууллагууд эсвэл  их, дээд сургуулиудад байрших дархлаажуулалтын түр цэгүүдэд  очиж  вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Эх сурвалж: ЭМСЯ

 


Баян-Өлгий аймгийн иргэд улаан бурханы вакцинд хамрагдах идэвх хамгийн бага байна  
Үзсэн: 867 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй