
Өнөөдөр аргын тооллын 2016 оны тавдугаар сарын 22. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын Билгийн тооллын 15. Адъяа гараг. Онгоц одтой, 9 улаан мэнгэтэй хөх луу өдөр. Өдрийн барилдлага: Түлэх. Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй . Өдрийн наран 5 цаг 14 минутад мандан, 20 цаг 30 минутад жаргана.
Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Бусдыг хайрлаж энэрэх, уучлах, алдаандаа гэмших өдөр. Сүмд очиж оюун санаагаа боловсронгуй болгоход таатай. Мэргэжлийн үйл ажиллагаа эсвэл хувийн амьдралд гэнэтийн хүндрэл учирч магадгүй. Бодсон санаснаа найз нөхдийнхөө тусламжтайгаар эсвэл өөр аргаар шийдвэрлэж болно. Өдөр тутмын аахар шаахар зүйлд бүү хутгалд.
Үхэр (4/20-5/20)
Эртний андтайгаа уулзах магадлал өндөр байна. Эсрэг хүйсийн хүнтэй харьцах нь таатай нөлөө үзүүлнэ. Та нөлөө бүхий ивээн тэтгэгчтэй болж магадгүй байна. Түүний тусламжтайгаар та ирэх жил амжилтад хүрэх болно. Амжилтаа бататгахын төлөө шаргуу, нөр их хөдөлмөрлөх шаардлагатай болно. Эрч хүчээ хэмнэж, дараагийн ажилд бэлдэхийг танд зөвлөж байна.
Хамтатгах (5/21-6/21)
Та шинэ сонирхлыг мэдрэх болно. Та юу хийж чадахаа мэдэхийг хүсвэл зоригтой урагшаа. Ажил хэрэгч хүмүүст ажил хэргээ амжилттай явуулах, ирээдүйтэй ажил хэргийн түншүүдтэйгээ харилцаагаа бэхжүүлэх, санхүүгийн баримтуудад гарын үсэг зурах өргөн боломжууд олдоно. Ажил хэргээ ойр дотныхоо хүнд даатгаж болно. Санхүүгийн хариуцлага танд ирнэ. Та энэ өдөр мөнгөө банкинд хадгалуулбал тохиромжтой.
Мэлхий (6/22-7/22)
Хүний хадгалуулсан нууцыг задлахгүй байж, хэлэх ярих үгээ цэгнэж бодоорой. Бодол санаагаа хяналтандаа байлга. Янаг амрагийн харилцаа хэвийн, гэр бүлийн уур амьсгал халуун дулаан байна. Өгөөмөр сэтгэл, хайр энхрийллээр өршөөл уучлалаар энэ үдшийг өнгөрөөнө. Энэхүү байдал нь танд маш их таалагдах бөгөөд алсдаа та хоёрын ирээдүйн амьдралын бат бөх холбоо бүүр илүүгээр гагнагдах болно.
Арслан (7/23-8/22)
Идэвхтэй хөдөлгөөнтэй байснаар бүхий л боломжуудыг цаг алдалгүй ашиглаж чадна. Өөрийгөө бусдаас өөр мэт бод. Хааяа иймэрхүү төсөөлөл сайн зүйлд хүргэдэг. Сэтгэл хөдлөл өнөөдөр ухамсрыг дарамтлах байх. Таны алхам, үйлдэл бодол санаанаас түрүүлчих вий дээ. Иймээс “Долоо хэмжиж нэг огтол” гэдэг зүйр цэцэн үгийг мөрдлөг болго. Мэргэ төлөг хийхэд таарамжгүй, яагаад гэвэл өнөөдөр аюултай, муу хүчийг тань руу дуудаж магадгүй.
Охин (8/23-9/22)
Эрсдэлтэй санхүүгийн үйл ажиллагаа явуулах, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах нь төвөг чирэгдэл илүү зардал учруулна. Тийм ч танил бус компанид таны нэр хүндэд сэв суулгах гэсэн хүмүүс байна. Хүмүүстэй харьцахдаа болгоомжтой бай. Оройг гэр бүлийн хүрээнд өнгөрүүл. Гэр бүлийн зөрчил эерэг үр дүн авчирч магадгүй. Хэн юу хүсэж байгааг мэдсэнээр та хямралаас гарах арга замыг олж чадна.
Жинлүүр (9/23-10/22)
Энэ өдөр янз бүрийн уулзалт, үдэшлэгээр дүүрэн өдөр. Шинэ танилууд, шинэ сэтгэгдлээ хуучны дурсамжуудаасаа илүү үнэлнэ. Хосуудын ирээдүйн амьдралын төлөвлөгөө ба бизнесийн харилцаа бүгд сайн байна. Анхны судалгаанд анхаарал болгоомжтой бай. Ганц бие хүмүүс ойр орчмоосоо шинэ хосоо олж магадгүй. Энэ хүн тантай өмнөх хайраас тань илүү таарч тохирох хүн байна.
Хилэнц (10/23-11/21)
Гараг эрхэс шинэхэн танилтай болоход таатай байхыг зааж байна. Энэ холбоо бат бөх байх болно. Бага зэрэг дэврүүн ч гэсэн таны төлөвлөгөө маш нарийн байх ёстой. Хэрэв энэ төлөвлөгөө өөрчлөгдвөл бүү гайх. Эрүүл мэндтэй холбоотой асуудал гарч ирнэ. Хүнд өвчин гэж бүү бодоорой зүгээр нэг ханиад байж болно. Та гэртээ жаахан хэвтрийн дэглэм сахих шаардлага гарч магадгүй тул сэтгэл санааны бэлэн байдалд байх хэрэгтэй.
Нум (11/22-12/21)
Хайр дурлал өршөөл уучлал, гэмшил нүглээ наманчлах, үр дүнгээ тооцоход таатай өдөр байна. Энэ өдөр хорхой хүргэх дур булаам байдалтай идэвхтэй тэмцэнэ. Өнөөдөр таны ажил болон эрүүл мэндэд хүчтэй нөлөөлөх зүйл ажиглагдах бөгөөд эрүүл мэндтэй холбоотой асуудал гарч ирэх тул яаралтай эмчид ханд. Өвчин өөрөө эдгэнэ гэж бүү назгай ханд.
Матар (12/22-1/19)
Амралтын өдрийг өөрийнхөөрөө өнгөрүүл. Гэр бүл, найз нөхөдтэйгөө салхинд гарч хөгжилдөн зугаац. Та өөрийн гаргасан шийдвэртэй үнэнч байж, ирээдүйд ажил тань бүтнэ гэдэгт итгэ. Өөрийн гэсэн шинэ сонирхолтой бол. Од эрхэс өнөөдөр таны талд байна. Гадуур ажил хөөцөлдөж, бүтэхгүй асуудлаа өнөөдөр хөндвөл бүх зүйл бүтэж магадгүй. Үдээс хойш гадуур алхаж цагийг өнгөрүүл.
Хумх (1/20-2/18)
Ажил болон гэр оронд байдал тийм ч таатай бус байна. Ойр дотнын хүмүүс анхаарал халамж тавьсангүй гэж гомдоллоно. Хайрттайгаа муудалцаж болзошгүй. Хийсэн үйлдлүүдийнхээ учир шалтгааныг сайтар тайлбарла. Өдөр нь аялал, биеийн тамирын ачаалал, үл хөдлөхтэй холбоотой хийсэн үйлдэл, том худалдан авалт, уран бүтээлч мэргэжилтэй хүмүүсийг одод ивээнэ. Тэдний амьдралын эрч хүч өндөр төвшинд байж, секс байдал, энерги нэмэгдэж, урьдчилан харах зөн нэмэгдэнэ.
Загас (2/19-3/20)
Найз нөхдийн тусламжтай төсөл боловсруулах ажилд ямар нэгэн алхам хий. Эс бөгөөс сэтгэл санааны болон эд мөнгөний алдагдалд орж болзошгүй байна. Амласан зүйлээ биелүүлэхийг хичээ. Амьдралын түвшин доошилсон учир хувийн амьдралд хүндрэл үүсэж, бүр хайртай хүнтэйгээ бүрэн салах хүртэл үл ойлголцол, ажилдаа алдаа гаргах, удирдлага шаардлага тавих гэх мэт.
Өнөөдрийн зурхай /2016.05.22/ | ||
Үзсэн: 1012 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.