Шууд Chart

Өмнөговь аймгийн иргэд улаан бурхны эсрэг вакцинд хамгийн идэвхитэй хамрагдаж байна

2016-05-20 11:16:12

Засгийн газраас нэмэлт хөрөнгө гаргаж, энэ сарын 12-ноос улаан бурхны эсрэг нэмэлт вакциныг 18-30 насны залууст хийж эхэлсэн.

Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд улаан бурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад 324 мянган хүн хамрагдаад байна. Энэ нь вакцинд хамрагдах ёстой нийт хүмүүсийн 52 хувь аж.

Улаан бурхны эсрэг вакцинд хамрагдалтыг орон нутгаар авч үзвэл Өмнөговь аймгийн иргэд хамгийн идэвхитэй хамрагдаж байгаа бөгөөд вакцинд хамрагдах ёстой иргэдийн 83 хувь нь хамрагджээ. Харин Завхан аймгийн иргэдийн хамрагдалт хамгийн муу байна.

Нийслэлийн тухайд Сүхбаатар дүүргийн иргэд улаан бурхны эсрэг вакцинд идэвхитэй хамрагдаж байна.

Нэмэлт дархлаажуулалт энэ сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ. Тиймээс 18-30 насны оюутан залуусыг харьяалал харгалзахгүй өөрт хамгийн ойрхон өрх, сумын эрүүл мэндийн төв, аймаг, дүүргийн эрүүл мэндийн төв албан байгууллагууд эсвэл  их, дээд сургуулиудад байрших дархлаажуулалтын түр цэгүүдэд очиж вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Эх сурвалж: Эрүүл мэнд, спортын яамны Шуурхай удирдлагын төв


Өмнөговь аймгийн иргэд улаан бурхны эсрэг вакцинд хамгийн идэвхитэй хамрагдаж байна  
Үзсэн: 973 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй