Шууд Chart

Улаан бурханы эсрэг нэмэлт вакцин хийж дуусахад 2 хоног дутуу байна

2016-05-23 12:12:44

Энэ онд улаан бурханы өвчлөл залуусын дунд нэмэгдсэнтэй холбоотойгоор Засгийн газраас нэмэлт хөрөнгө гаргаж 18-30 насны залууст нэмэлт вакцин хийж эхэлсэн. Нэмэлт дархлаажуулалт энэ сарын 12-ны өдрөөс эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар вакцинд хамрагдах ёстой залуусын 69 хувь нь буюу 434 мянган иргэн хамрагджээ.

Нэмэлт дархлаажуулалтад хамрагдаж буй залуусын оролцоог харвал аймгуудаас Өмнөговь аймгийн залуусын 93 хувь нь вакцинаа хийлгэжээ. Харин Завхан болон Сүхбаатар аймгийн иргэдийн идэвх муу байна.

Нийслэлийн тухайд нийт залуусын 70 хувь нь хамрагдсан байна.

Нэмж мэдээлэхэд, нэмэлт дархлаажуулалт энэ сарын 25-ныг дуустал үргэлжилнэ. 18-30 насны оюутан залуусыг харьяалал харгалзахгүй өөрт хамгийн ойрхон  өрх, сумын эрүүл мэндийн төв, аймаг, дүүргийн эрүүл мэндийн төв албан байгууллагууд эсвэл  их, дээд сургуулиудад байрших дархлаажуулалтын түр цэгүүдэд  очиж  вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Эх сурвалж: ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төв


Улаан бурханы эсрэг нэмэлт вакцин хийж дуусахад 2 хоног дутуу байна  
Үзсэн: 1306 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй