Шууд Chart

Эмч нарын хүсэлтээр Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахаар болжээ

2016-05-24 13:35:56

Өнгөрсөн оны 12 дугаар сард батлагдсан Эрүүгийн хуулиар эмнэлгийн мэргэжилтэн хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд гурван жил хүртэлх хугацаагаар эмчлэх эрхийг хасч, 900 мянгаас наян сая хүртэлх төгрөгөөр торгох, эсхүл хоёроос найман жил хорих ял эдлүүлэхээр хуульчилсан. Гэтэл энэ заалт санаандгүй гаргасан алдааг санаатай үйлдсэн гэмт хэрэгт ногдуулах эрүүгийн хариуцлагатай адил хэмжээнд байна гэж эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд үзэж, эсэргүүцэж буйгаа илэрхийлэн хэвлэлийн хурал зохион байгуулсан. Үүний дара эмч, эмнэлгийг мэргэжилтнүүд энэ талаарх санал хүсэлтээ Засгийн газарт шаардлага болгож хүргүүлсэн юм.

Харин өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр эмнэлгийн ажилтнуудын санал гомдлыг Засгийн газрын гишүүд хүлээн авчээ. Улмаар Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг өөрчлөх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх заалт бүхий хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ.


Эмч нарын хүсэлтээр Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахаар болжээ  
Үзсэн: 592 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй