Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Ерөнхий сайд “Сайн хашаа” хөтөлбөрт оролцогч компаниудын төлөөлөлтэй уулзлаа

2016-05-24 17:58:10
Error loading player: No playable sources found

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг инженерийн бие даасан, хэсэгчилсэн дэд бүтцийн угсралтын ажил гүйцэтгэгч болон тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад хөтөлбөрт оролцогч, шаардлага хангасан 30 компанийн төлөөллөөс гадна Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, ЗГХЭГ-ын дэд дарга Г.Ганболд, албаны бусад хүмүүс оролцлоо.

Засгийн газраас инженерийн хэсэгчилсэн болон төвлөрсөн дэд бүтэцтэй, амины орон сууц голлосон хороолол хөгжүүлж, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор “Сайн хашаа” хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөрт хамрагдах иргэн эхний хоёр жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Айл өрхүүдэд арван сая хүртэл төгрөгийн таван жилийн хугацаатай  хөнгөлөлттэй зээл олгох бөгөөд сард 100 мянган төгрөгөөс ихгүй төлбөр төлөх зохицуулалт хийсэн. Хөтөлбөрт хамрагдах иргэн инженерийн дэд бүтцийн компаниа өөрөө сонгох учраас компаниудын идэвх, оролцоо чухал. Та бүхнийг 69200 хэрэглэгч хүлээж байна. Засгийн газар болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс хөтөлбөрт оролцогч компаниудыг бодлогын хэмжээнд дэмжиж ажиллана гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.

Иргэд хөтөлбөрт оролцогч шаардлага хангасан компаниас сонголтоо хийн, банкинд хүсэлтээ тавина. Банк зээлийг иргэний сонгосон компанид шилжүүлэх тул хөтөлбөрт оролцогч компаниуд иргэдэд үйлчилгээгээ санал болгож, танилцуулах шаардлагатай болжээ. Иймээс хөтөлбөрт оролцогч компаниудыг иргэд, олон нийтэд танилцуулах өдөрлөгийг ойрын хугацаанд Чингисийн талбайд зохион байгуулахаар шийдвэрлэлээ.  Мөн компаниудын зүгээс “Сайн хашаа” хөтөлбөрт тохирсон гэр хорооллын инженерийн дэд бүтцийн шинэ стандарттай болох саналыг уламжилсан юм. 

“Сайн хашаа” хөтөлбөрт инженерийн бие даасан, хэсэгчилсэн дэд бүтцийн угсралтын ажил гүйцэтгэгч болон тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгч 30 компани хамтран ажиллахаар болжээ.

 


Ерөнхий сайд “Сайн хашаа” хөтөлбөрт оролцогч компаниудын төлөөлөлтэй уулзлаа  
Үзсэн: 875 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй