
Өнөөдөр аргын тооллын 2016 оны зургаадугаар сарын 01. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын Билгийн тооллын 26. Буд гараг. Дэлгэрүүлэгч одтой, найман цагаан мэнгэтэй хөх бар өдөр. Өдрийн барилдлага: Үхэх. Шүтэн барилдлага: Хурьцахуй. Өдрийн наран 5 цаг 09 минутад мандан, 20 цаг 38 минутад жаргана.
Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Хайртай хосууд ойр дотно харьцаа тогтоож, чин үнэнч байна. Хониныхон тохирох хүнтэйгээ учирсан юм шиг санагдах байх. Албан тасалгаа юмуу гэр орондоо цэвэрлэгээ хийж, хэрэггүй зүйлсээсээ салахаар төлөвлөж байгаа бол түр хойшлуулсан нь дээр. Гэр бүлийн өв залгамжилсан хөрөнгө тийм их биш ч харилцааны хэрэгсэл болж бие биетэйгээ удаан уулзаагүй хамаатнуудыг цуглуулахад тус болно.
Үхэр (4/20-5/20)
Бүхий л харилцаанд таатай. Санхүүгийн амжилтанд хүрэх боломж олдоно. Санаачилгыг бүү алд. Бусдын тусламжаас бүү татгалз. Итгэлтэй хүмүүсийн дэмжлэг одоо л хэрэгтэй байна. Таны ажил хэрэгт эерэгээр нөлөөлөх мэдээ ирэх магадлалтай. Зөн билгээ сонс. Материаллаг асуудалтай холбоотой найз нөхөдтэйгээ маргалдаж болзошгүй. Ганц бие Үхрүүдийн хувьд хэн нэгэнтэй улзаж, тааламжтай байх нь. Бусдыг сайхан үгээр урамшуул.
Хамтатгах (5/21-6/21)
Та хэт их ядарч байвал хэрхэн бусдын сэтгэлд гэхээсээ илүү өөрийн сэтгэлд нийцүүлж аливаа зүйлийг хэрхэн хийх вэ гэдгийг бодох хэрэгтэй. Тиймээс энэ асуудалд болж өгвөл ухаалаг хандахыг хичээ. Гэр орноо цэвэрлэж, эмх цэгцтэй байлга. Энэ нь танд хэрэгтэй байсан зүйлээ удаан хайхгүйгээр олоход тусална. Ажил хэргээ ч мөн цэгцэлж, ангилж ялгах хэрэгтэй.
Мэлхий (6/22-7/22)
Энэ өдрүүд бол өөрийн бодож төлөвлөсөн зүйл, арга барилдаа өөрчлөлт хийх үе тохиож байна. Таны хувьд сүүлийн хэдэн сард бизнесийн болон хувийн амьдралд тохиолдсон бүхнийг эргэцүүлж тунгаахад тохиромжтой үе. Таны хувийн зан чанар хязгаарлагдмал байдал өөрийг чинь алдаанд хүргэдэг. Өнгөрсөн алдаануудынхаа төлөө өөрийгөө уучлах хэрэгтэй. Энэ нь таныг хүсэл зорилгоо биелүүлэхэд саад болж буй дарамт, эргэлзээг арилгах болно.
Арслан (7/23-8/22)
Таны хандлага илүү дотогшоо болж эхэлнэ. Мартагдсан дурсамж эргэн сэдэрч таныг гайхшруулна. Эргэлзээ төрж мэдэх учир харилцаагаа нэг мөр шийд. Ялангуяа хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлыг нэг тийш болгоорой. Танд нийгмийн өөр хүрээлэл дунд орох шаардлага гарах байх. Гайхалтай сайхан саналуудаас өөрийн мэдэлгүй татгалзаж, хүмүүсийг гайхашруулах бололтой. Найз нөхөддөө хандах сэтгэл хөрч магадгүй.
Охин (8/23-9/22)
Таны ажил төрөл урагштай, таатай байх бололтой. Мөн бүтээлч чадвар нэмэгдэнэ. Хамтран ажиллагчтайгаа чухал ажил төрөлд оролцсоноор таатай байдлыг мэдрэх болно. Хэдийгээр маш их завгүй байх ч хайртай хүмүүстээ цаг гаргаж чадна. Нэгэн хэвийн уйтгартай амралтын өдрийн төлөвлөгөөгөө хая. Түүх дурсгалын газраар аялах төлөвлөгөө гарга. Олон нийтийн арга хэмжээ хөгжилтэй байх бөгөөд олон шинэ боломж нээгдэх болно.
Жинлүүр (9/23-10/22)
Ер бусын сонирхолтой сониуч зан тань таныг хөгжилтэй, сонирхолтой төсөл рүү хөтлөнө. Өөрийн мэдлэгийн хүрээгээ тэлэх олон нийтийн үйл хэрэгт оролцохоос бүү ай. Та өөрийнхөө авъяас чадвараа мэдрэх болно. Гадны түүх болон сэтгэл татсан асуудалд татагдана. Өөрийн дадлага туршлагаараа шинэ зүйл эхлэнэ. Энэ нь өөрийн тань ирээдүйг өөрчилнө.
Хилэнц (10/23-11/21)
Cap таны ганцаардмал, нууцлаг байдлыг тань илтгэдэг 12-р гэр болох Жинлүүрийг орхисноор энэ cap эхэлж байна. Одоо Cap таны ордод шилжиж ирснээр зан ааш өөрчлөгдөх боловч шинэ эрч хүчийг танд авч ирнэ. Сөрөг чиг хандлага байхгүй. Хог новшоо ялгаж, их цэвэрлэгээ хий. Гэртээ байгаа хэрэглэхгүй эд зүйлсээ буяны газар өгч өөрийгөө шинэ зүйлсээр хүрээлүүл. Өр шир, зээлээ анхааралдаа авч, санхүүгийн аюулгүй байдалд байгаа эсэхээ биечлэн шалга.
Нум (11/22-12/21)
Тааламжтай өдөр. Өнөөдөр ямар ч ажил үйлд хариуцлагатай, нухацтай хандах хэрэгтэй. Чухал хамтрагчийндаа зочлох, мөн хамгийн дотно анддаа нэмэлт анхаарал тавихад яг тохирно. Урам зоригтой, нэр алдарт дуртай, зорилгодоо хүрэхийн тулд аливаа саад бэрхшээлийг даван туулах чадвартай бол амжилтанд хүрнэ. Хамтын үйл ажиллагаа эсвэл хамтарсан төсөлд оролцох нь илүү үр дүн авч ирнэ гэдгийг санаарай.
Матар (12/22-1/19)
Бизнесээ эргэцүүлэн тунгааж өнгөрсөн сарын үйл ажиллагааны үр шимээ баталгаажуул. Ажилдаа анхаарлаа төвлөрүүлж санхүүгийн тэнцвэрээ хадгал. Дэмжлэг туслалцаа шаардлагатай байгаа гоонь эрчүүдэд ажлын хамт олон, нөхөд нь тусласнаар ажлын үйл явц түргэснэ. Хүмүүс танд найдлага тавьснаар ач тусыг нь хүртэхээ ухамсарлана. Нар авьяаслаг матруудыг гэрэлтүүлнэ. Эрүүл мэнд, өдөр тутмын үүрэгт ажил ба шинэ ажлыг эрэлхийлж буй хүмүүс уян хатан бай.
Хумх (1/20-2/18)
Ажил хэрэг их, шахуу байна. Албан хаагчдад нийгмийн нэг шат дээш өгсөх боломж гарна. Олонх нь ажлаа илүү сонирхолтой ирээдүйтэй ажлаар солих боломжтой болно. Хуучны найз нөхөд, түншүүд, хөршүүдээ бүү март. Удахгүй та тэднээс тусламж гуйж магадгүй байна.
Загас (2/19-3/20)
Өнөөдөр гэгээлэг зүйл худалдан авахад таатай байх өдөр. Ойр дотныхонтойгоо илүү их цагийг өнгөрүүлэх нь хоол хийх авъяасаа үзүүлэх, хүмүүсийг зочлох дуртай Загаснуудад төгс тохирно. Сэтгэлээ баясгах гэсэн хүсэл таныг саятан гэж мэдрүүлж харагдуулах онцгой хэдэн зүйлсийг худалдаж авахад хүргэнэ. Өөрийнхөө төлөө мөнгө үрж байгаадаа санаа зовох хэрэггүй. Тэгээд ч та төсвөө зохион байгуулж чадах учир их дэлгүүр лүү явж болно
Өнөөдрийн зурхай /2016.06.01/ | ||
Үзсэн: 1370 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.