Шууд Chart

Дадлагажигч, ажилтны шилжилт хөдөлгөөний төв байгууллаа

2016-06-02 10:32:03

Монгол Улсын иргэнийг гадаадад хөдөлмөр эрхлүүлэх, ур чадварын дадлагажигчаар илгээх, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах чиг үүргийг хариуцан ажиллах “Дадлагажигч, ажилтны шилжилт хөдөлгөөний төв” улсын төсөвт үйлдвэрийн газрыг Хөдөлмөрийн яамны харьяанд байгууллаа.  

Өнөөдрийн байдлаар БНСУ-д 7255 иргэн хөдөлмөр эрхэлж байгаа бол Япон улсад 724 иргэн ур чадварын дадлагажигчаар суралцан ажиллаж байна.

Ажиллах хүч илгээх, хүлээн авах чиг үүргийг Хөдөлмөрийн яамны харьяа “Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв” хариуцан ажилладаг.

Энэ сарын байдлаар Япон улсад ур чадварын дадлагажигч илгээх тусгай зөвшөөрөлтэй 38 аж ахуйн нэгж, байгууллага байгаа хэдий ч дадлагажигчаар илгээж буй хүний тоо харьцангуй цөөн, жилд дунджаар 320 орчим байгаа аж.

Эдийн засгийн түншлэлийн Монгол, Япон улс хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хүрээнд тус улсад илгээх дадлагажигчийн тоо эрс нэмэгдэх хандлагатай байгаа юм. Тиймээс  ажиллах хүчний гадаад шилжих хөдөлгөөний зөв зохицуулалтыг бий болгох, гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаа иргэний эрх, ашиг сонирхлыг хамгаалах, зуучлагч байгууллагуудад дэмжлэг үзүүлэх, гадаадад ажиллах хүч илгээх, хүлээн авах үйл ажиллагааг нэг цонхны бодлогоор зохион байгуулах зорилгоор улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулж байгаа юм.


Дадлагажигч, ажилтны шилжилт хөдөлгөөний төв байгууллаа  
Үзсэн: 1995 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.23.51.xxx] 2016-06-23 13:49
Дадлагажигч ажилтны шилжин явах төвтэй шууд холбогдох утасны дугаар мөн хаана байрладаг талаар тодорхой мэдээлэл үлдээнэ үү

Бидэнтэй нэгдээрэй