Шууд Chart

Тэрхийн голын бетон гүүрийг засварлах хугацаанд хөвдөг гүүр ашиглана

2016-06-02 10:43:27

Архангай аймгийн Тариат сумын нутаг дахь Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн улсын замд  байрлах Тэрхийн голын төмөр бетон гүүрэнд гэнэтийн эвдрэл гарч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн сарын 19-нөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар тус гүүрээр зорчих тээврийн хэрэгслийн бодит жинг 18 тонноос ихгүй байлгах хязгаарлалтыг хийгээд байсан юм.

Харин гүүрийг завсарлаж дуусах хугацаанд хөвдөг гүүр ашиглахаар болсон байна. Мөн гүүрийг засварлах дөрвөн сарын хугацаанд хөвдөг гүүрийг ашиглахад 205.7 сая, хөвдөг гүүрийн хоёр талд 4.9 метр түр замын далан барихад шаардагдах 71.6 сая буюу нийт 277.3 сая  төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэжээ.


Тэрхийн голын бетон гүүрийг засварлах хугацаанд хөвдөг гүүр ашиглана  
Үзсэн: 2838 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
ЗГ-ын ХМОНХА-нд [103.9.91.xxx] 2016-06-02 15:11
Гүүр барих ажлын зураг төслийг хэн хийж, барилгын ажлыг хэн гүйцэтгэж, захиалагчийн хяналтыг хэн тавьсныг тодорхой мэдээлэхийг хүсье. Олон нийт төсвийн хөрөнгийн зарцуулалтын талаар бүрэн мэдээлэл авах эрхтэй.
bal [103.229.121.xxx] 2016-06-02 14:30
ZG yagaad mungu gargaj baina. Gyitsetgegch in hariytslagaa hyleegeed yabah heregtei.

Бидэнтэй нэгдээрэй