
Засгийн газраас улсын болон орон нутгийн номын сангийн сан хөмрөгийг байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюулын үед нүүлгэн шилжүүлэх журмыг баталлаа.
Улсын мэргэжлийн хяналтын газраас 2011 онд нийслэл, 21 аймагт үйл ажиллагаа явуулж байгаа номын сангийн сан хөмрөгийн хадгалалт хамгаалалтад хийсэн шалгалтын дүгнэлтэд “Нийт номын сангийн 52 хувь нь зориулалтын байргүй, бүх сан хөмрөгийн өрөөний хүрэлцээ багтаамж муу, хадгаламжийн даац хэтэрсэн, 91 хувьд нь сан хөмрөгийг аюулаас хамгаалах систем байхгүй, 41 хувьд нь цахилгаан монтаж, сантехникийн шугам, сүлжээний угсралт нь аюулгүй байдлыг бүрэн хангаагүй, 91 хувь нь түгшүүрийн дохиогоор ажиллах, гаднын ямар нэг халдлагыг шууд мэдээлэх системгүй байна” гэжээ.
Монгол Улсын оюун ухааны санамж, үндэсний соёлын баримтат өвийг хадгалагч номын сангуудын сан хөмрөг зориулалтын орчин нөхцөлд хадгалагдаагүй, соёлын үнэт өв, хосгүй үнэт ховор ном, судар эрсдэлд орж болзошгүй байгаа тул гамшгаас урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэхээр энэхүү журмыг баталлаа.
Номын сангийн сан хөмрөгийг байгалийн гамшиг ослын үед нүүлгэн шилжүүлэх журам баталлаа | ||
Үзсэн: 2538 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.