Шууд Chart

Өнгөрсөн жил 21 эх энджээ

2016-06-03 11:32:47

Монгол Улс  “Мянганы хөгжлийн зорилт”-ын эхийн эндэгдлийг бууруулах, тав хүртэлх насны хүүхдийн болон нялхсын эндэгдэл, эхийн эндэгдлийг 1990 оны түвшнээс 75 хувиар бууруулж Мянганы хөгжлийн зорилтыг хангасан дэлхийн есөн орны нэгээр өнгөрсөн жил шалгарсан билээ.

“Эх хүүхдийн эндэгдлийг бууруулах арга зам” зөвлөлдөх уулзалтыг ЭМСЯ-аас өнөөдөр зохион байгуулж, эх барих, эмэгтэйчүүд болон хүүхдийн анагаахын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүд, ЭМСЯ-ны удирдлагууд, эх, хүүхдийн зөвлөх эмч, ерөнхий мэргэжилтнүүд зэрэг 100 гаруй төлөөлөгч оролцож эх, хүүхдийн тусламжийн чанарыг сайжруулах, эх, хүүхдийн эндэгдлээс сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиглэлээр хэлэлцэж байна.

Уулзалтыг нээж Эрүүл мэнд, спортын сайд “Бид хүрсэн амжилтаа бататгаж, цаашилбал бууруулах зорилготой ажиллах ёстой. Энэ бол  эрүүл мэндийн салбарынхны нэр хүндийн асуудал. Тогтвортой хөгжлийн зорилтын эхний жилийн эхний дөрвөн сарын байдлаар эхийн эндэгдэл 100000 амьд төрөлтөд 66.9 буюу өмнөх оны мөн үеийн түвшнээс 3.5 дахин, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1000 амьд төрөлтөд 26.2 болж нялхсын эндэгдэл 22.7, нярайн эндэгдэл 10.8 болж өссөн буюу эхийн эндэгдэл 2015 онд бүтэн жилдээ бодит тоогоор 21 болсон. Яам удирдлагын зөвлөлийн хурлаараа  “Эхийн эндэгдэл, эхийн ноцтой хүндрэл, “Хүүхдийн  эндэгдлийн” асуудлыг хэлэлцэж, аймгийн Засаг дарга нарт эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах 14 хоногийн эрчимжүүлсэн ажлыг зохион байгуулах тухай албан бичгийг хүргүүлсэн, эх, хүүхдийн эндэгдлийн цаг үеийн асуудлаар болон томуу томуу төст өвчин, улаан бурханы оношилгоо эмчилгээний талаар цахим хурал, цахим сургалтуудыг  шат дараатай зохион байгуулсан. Өнгөрсөн хугацаанд бүх аймгуудад мониторинг хийсэн, одоо бид  ажлаа эрчимжүүлэх, хариуцлагаа сайжруулах зайлшгүй шаардлага урган гарч байна. Сайдын тушаал гарсан тушаалыг хэрэгжүүлэх ажил үлдсэн, мэргэжлийн салбар зөвлөлүүд сайн ажиллах ёстойг анхааруулсан юм. Мөн орон нутагтаа эх хүүхдийн эндэгдлийг бууруулах талаар өнөөдрийн зөвлөлдөх уулзалтаас олж авсан мэдлэгтээ тулгуурлан идэвх санаачилгатай ажиллана гэдэгт итгэж байна. Бид санаачилгатай сайн ажиллаж байгаа удирдлага, байгууллагыг дэмжин ажиллана гэлээ.

Эхийн эндэгдлийн тохиолдол Өвөрхангай, Хөвсгөл, Архангай, Ховд, Өмнөговь аймагт тус бүр 2, Баянхонгор, Дархан-Уул аймагт тус бүр 1, хүүхдийн эндэгдлийн тохиолдол Баян-Өлгий, Баянхонгор, Архангай, Төв, Увс, Хөвсгөл, Сүхбаатар, Сэлэнгэ аймагт улсын дундаж үзүүлэлтээс өндөр байгаа аж.


Өнгөрсөн жил 21 эх энджээ  
Үзсэн: 1265 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Zochin [103.26.194.xxx] 2016-06-12 14:41
Ex nyalxasin emgeg sudlal emegteichudin tasagin emch nar unexer xariutslaggui xumus bdag yum bnle,emch xun bol asar undur meddleg bolovsroltoi ,chadvartai xumus bmar yumda,ene tasgin emch nar usultgui jiremsen gesen xudal onosh tavij emegteichudig xoxiroxoi bolix xeregtei shu

Бидэнтэй нэгдээрэй