Шууд Chart

Роботын мэс заслыг Монголд нэвтрүүлнэ

2016-06-06 14:50:41

Улсын нэгдүгээр төв эмнэлэг, чөмөг шилжүүлэн суулгах мэс заслаар Азидаа нэгдүгээрт, дэлхийд эхний тавд багтдаг БНСУ-ын Католикийн их сургуулийн эмнэлэгтэй таван жилийн хугацаанд хамтран ажиллахаар боллоо. Хамтын ажиллагааны хүрээнд эмч мэргэжилтнүүдээ тус улсын эмнэлэгт бэлтгэж, Монголд роботын мэс заслыг эхлүүлэхээр болж байна.

Тус эмнэлгийнхэн 2013 онд эх орондоо анхны чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг 50 гаруй настай хүнд хийсэн. Энэ мэс заслыг БНСУ-ын Католикийн их сургуулийн Гэгээн Мариа эмнэлэгтэй хамтарч амжилттай гүйцэтгэсэн. Үүний дараа улсын нэгдүгээр төв эмнэлэгийн эмч мэргэжилтнүүд бие даан дахин нэг хүнд мэс засал хийсэн аж.

Өнөөдөр улсын хэмжээнд 100 гаруй хүн чөмөг шилжүүлэн суулгуулах зайлшгүй шаардлагатай ч мэс заслын өртөг нь 80 гаруй сая төгрөг. Даатгалаас 30 хувийг нь хариуцдаг болсон ч олон сая төгрөгийг бэлнээр нь төлөөд мэс засалд орох бэлтэй хүн ховор байна. Энэ хамтын ажиллагаагаар цаашид Монголд энэ мэс заслыг нутагшуулж, олон хүнийг хамруулахад ч анхаарч ажиллах юм байна.  Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.                                 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Роботын мэс заслыг Монголд нэвтрүүлнэ  
Үзсэн: 877 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй